Биеийн элдэв асуудлыг цэгэн бариа, зүүн эмчилгээгээр засдаг үр дүнтэй арга бий. Хүмүүс эдгээр аргыг олон зууны турш хэрэглэж ирсэн бөгөөд олон өвчнийг илааршуулж чаддаг байлаа.
Бидний биеийн эрхтэн бүр тодорхой цэгүүдийн энергийн сувагтай холбоотой. Энэхүү цэгийг олж иллэг хийснээр өвдөлтөө намдааж, эд эрхтнүүдээ эмчлэх ч боломжтой. Тэр ч бүү хэл илүүдэл жингээ цэгэн бариагаар хасаж болно. Ингэснээр өөхөө шатааж, мөрөөдлийн бие галбиртай болно. Харин та эдгээр 4 цэгийг цээжилж, бодисын солилцоогоо нэмэгдүүлэх замаар тураарай.
Гар
Энэ цэгт массаж хийснээр гэдэсний үйл ажиллагаа идэвхжиж, биеийн халуун буурна. Энерги энэ цэгээр дамжин гарна. Массажийг зураг дээрх энэ цэгт, өдөрт 2-3 удаа 1 минутын турш гараараа хийгээрэй.
Нүүр
Нүүрний энэ цэг нь таны хоолны дуршлыг зохицуулна. Та стрессээс болж хэтрүүлэн идэхээ болино. Энэ цэг бол дээд уруул, хамрын хооронд байрлана. Энэ цэгт өдөрт 2 удаа, 5 минутын турш иллэг хийгээрэй.
Чих
Чихний энэ цэгийг дарснаар та нэлээд хэдэн килограмм хасах боломжтой. Мөн бодисын солилцоогоо нэмэгдүүлж чадна. Харин байнга даралт үүсгэхийн тулд эрхий хуруугаа ашиглаарай. Чихэндээ 3 минутын турш болгоомжтой иллэг хийнэ. Өдөрт 3 удаа давтана.
Хөл
Үрэвслийг багасгах, зогсоох зорилгоор энэ цэгийг ашигладаг. Бас хоол шингээлтийг сайжруулдаг. Энэ цэгийг Зу Сан Ли буюу “урт наслалтын цэг”, “зуун өвчний цэг” гэж нэрлэдэг. Та энэ цэгт тогтмол иллэг хийгээд байвал долоо хоногт ядаж л 500 грамм хасна шүү.
Энэ цэг өвдөгнөөс доош байрладаг. Баруун өвдгөө зүүн гараараа, зүүн өвдгөө баруун гараараа дарж хайгаарай. Чигчий, ядам хурууны хоорондын үзүүрт нэг жижигхэн хонхорхой бий. Тэр цэгийг дарах хэрэгтэй.
1 comment
Sain Medee ugcund bayrlalaa