Сурагчдын амралт эхэлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал буурчээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлснээр дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвд хандах хүүхдийн тоо эрс буурчээ. ХУД-ын тавдугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт 10 гаруй хүн үзүүлж байгаа аж. Тус төв нь 6180 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн эмч нар нэг хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэлт хийж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд уламжлав. Салбарын сайд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.

One thought on “Сурагчдын амралт эхэлж, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ачаалал буурчээ

  1. mgl 2018-01-03 18:50 at 18:50

    ene sariin amralt mash zuv zuil shuu.

    Хариулах

mgl-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн