Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлснээр дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвд хандах хүүхдийн тоо эрс буурчээ. ХУД-ын тавдугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвд өдөрт 10 гаруй хүн үзүүлж байгаа аж. Тус төв нь 6180 гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. Мөн эмч нар нэг хүртэлх насны хүүхдийг гэрээр эргэлт хийж байгаа гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд уламжлав. Салбарын сайд Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.
1 comment
ene sariin amralt mash zuv zuil shuu.