ДэлхийдОнцлох мэдээ

Билл Клинтон цуврал хүчирхийлэгч, харин Хиллари түүнийг хамгаалдаг байжээ

АНУ-д бэлгийн дарамттай холбоотой дуулиан шуугиан дунд экс Ерөнхийлөгчийн хосыг секс гэмт хэрэгт буруутгасан ном гарч, гүйлгээ ихтэй байна.

Клинтоны хосыг Америкийн улс төрийн олимпод байх хугацаанд янз бүрийн хэрэгт буруутгасаар иржээ. Тэднийг үнэт цаасны луйврын хэрэгт сэжиглэж, дараа нь Моника Левинскийн даашинзны хэргээр үргэлжилж, хатагтай Клинтоныг нууц файлд болгоомжгүй хандсанаас болж үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлэл учруулсан гэцгээж байв.

Татварын хөнгөлөлтийн луйвраас татгалзахыг үргэлж уриалдаг энэ хоёр гэнэт л трастын санд хувьцаануудаа шилжүүлж, бага татварын хүү эзэмшигч болон хувирсан гэнэ.

Энэ бүгдийг тэд цаг тухайд нь үгүйсгэсээр ирсэн ч АНУ-д Билл Клинтоныг секс дуулианд ээлж дараалан буруутгах нь улам нэмэгдэж буй энэ удаагийн нөхцөл байдалд тэд буруугүй гэдгээ баталж чадахгүй байж мэдэхээр байна. Тиймээс ч түүнд хүчирхийлэгч хэмээх гутамшигтай цол зүүх хэмжээний эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй байдалд оржээ.

Хожимдсон бестселлер

 THE-CLINTONS’-WAR-ON-WOMEN Билл Клинтон цуврал хүчирхийлэгч, харин Хиллари түүнийг хамгаалдаг байжээ

Дэлхийн бүхий л телевизүүд Цагаан ордны дадлагажигч Моника Левински болон АНУ-ын ичиж зовсон Ерөнхийлөгчийн үнэнээ хэлсэн өчлийг хэдэн зуу дахин үзүүлэхэд бүгд л дадлагажигч бүсгүйн даашинзан дээр үүссэн толбо хоёр талын зөвшилцлөөр ийм зүйл болсныг ойлгож байлаа. Билл ч хууль ёсны эхнэрээсээ томоохон донгодолт хүртэнэ гэдгийг мэдэж байв.

Билл Клинтоны хүчирхийлэлд өртөж байсан гэсэн бусад хатагтай нарын хэлсэн бүхэн олонд тийм ч итгэл төрөхүйц байж чадаагүй юм. Учир нь тэдгээр хохирогчид гээд байгаа бүсгүйчүүд гадаад дүр төрхөөрөө тачаангуй дадлагажигч Моникагийн хаана ч хүрэхээрхгүй байлаа.

Ерөнхийдөө Биллийг хүүхэмсэг, араар тавихдаа гаргууд мастер гэдгийг бүгд мэддэг байсан ч Америкт түүнийг буруутгах гэсэн бүхэн ямар ч үр дүнгүй болж байсан юм.

Харин энэхүү аниргүй байдлыг хэдхэн жилийн өмнө Рожер Стоун “The Clintons’ War on Women” буюу “Клинтонуудын эмэгтэйчүүдийн эсрэг дайн” ном гаргаснаар эвдсэн. Тэрбээр ангууч Биллийн хохирогчдын өчлөөс гадна Хиллари түүний шударга бус байдалд хэрхэн оролцдог байсан, үүнийг хэн ч анзаардаггүй байсан тухай бичжээ. Харин Холливудын продюсер Харви Вайнштейнтэй холбоотой дуулиан дэгдсэний дараа энэ номын талаар бүгд санацгааж, борлуулалт нь эрс өссөн байна.

cheblj2wkaihg3s Билл Клинтон цуврал хүчирхийлэгч, харин Хиллари түүнийг хамгаалдаг байжээ

Стоуны номоос:

“Билл Клинтон бол цуврал хүчирхийлэгч. Түүний хүчирхийлсэн, бэлгийн дарамтад нь өртсөн хүмүүсийн тоо зуу зуугаар тоологдоно. Эдгээр хохирогчийн дунд Ерөнхийлөгч Кеннедийн бэлэвсэн эхнэр, тэрбумтан Жаклин Кеннеди-Онассис ч багтдаг. Харин Хиллари хувийн мөрдөгч хөлслөн түүний гэмт үйлдлийг дарж, шударга байдлыг шаардсан хүн бүрийн амыг дарж байв. Биллийн хүсэл тачаалын золиос болсон хүмүүс рүү тэд халдаж байлаа. Энэ эмэгтэйчүүдийг байнга сүрдүүлж, гэрт нь халдаж, машиных нь шилийг хагалж, дугуйг нь цоолж, гэрийн тэжээвэр амьтдыг нь харгис хэрцгийгээр хөнөөж, үхсэн биеийг нь хаалганых нь дор тавьж байв”.

Кэтлин Уилли

“Клинтонуудын эмэгтэйчүүдийн эсрэг дайн” ном бол зохиогчийн олон жилийн судалгааны үр дүн юм. Тэрбээр Билл болон Хиллари Клинтоны золиос болсон гэгдэх хүн бүрээс биечлэн ярилцлага авчээ. Энэхүү номын ажилд Моника Левински шиг Цагаан ордонд сайн дураар ажиллаж эхлэхдээ Биллийн хохирогч болсон Кэтлин Уилли тусалжээ.

Түүний хувьд үүнийхээ төлөө Ерөнхийлөгчөөс тусламж авч чадна гэж найдаж байсан гэнэ. Учир нь Кэтлиний нөхөр тухайн үед санхүүгийн томоохон асуудалд орооцолдчихсон байжээ. Нэгэн удаа Клинтон Зууван танхимдаа Кэтлинийг шууд буйдан дээрээ даран авч, хөхийг нь базаж эхэлсэн байна. Эцсийн эцэст дадлагажигч бүсгүй Ерөнхийлөгчтэй унтахыг зөвшөөрсөн гэнэ. Гэхдээ ажил дээрээ унтахгүй гэж хэлжээ.

Стоуны номоос:

“Анхандаа би түүнийг сайн алгадаад авъя гэж бодсон. Гэтэл дараа нь толгойд Ерөнхийлөгчийг зодож болох бил үү гэж бодол орж ирсэн. Тиймээс би чимээгүйхэн эсэргүүцэж байлаа. Би ийм таагүй зүйл болж байгаад огт итгэж өгөхгүй байсан. Яагаад гэвэл эргэн тойронд нууц албаны тагнуулууд, Цагаан ордны ажилчид байгаа шүү дээ. Хэн ч хүссэн үедээ танхимд орж ирж болно… Энэ үед тэр намайг эзэрхийлж байгаадаа таатай байгаа нь илт байсан”.

Кэтлин Биллээс тусламж авч ч чадаагүй юм. Учир нь түүний нөхөр гэнэт л амиа хорложээ. Уилли Цагаан ордноос халагдаж, нөхрөө алдсандаа эвлэрч чадаагүй бөгөөд Клинтоны тушаалаар нөхрийг нь цаашаа харуулсан гэж одоог хүртэл үзсээр байна. Түүний нөхрийн санхүүгийн асуудал нь бусдын мөнгийг бодлогогүй зарцуулсантай холбоотой. Харин Эд Уилли Клинтоны санд нэг бус удаа их хэмжээний мөнгө хандивлаж байсан гэнэ. Төрийн тэргүүний хувьд өөрийг нь дэмжигчдийн тоонд жинхэнэ хулгайч байгаа гэдгийг зөвшөөрөхийг хүсээгүй бололтой. Хэргийн мөрдөн байцаалт одоо ч үргэлжилж буй бөгөөд түүнийг хувийн мөрдөгчид шалгаж байна.

Кэти Шелтон

Кэти Шелтонд Билл Клинтоныг буруутгах асуудал байхгүй. Түүний хувьд Клинтонтой огт уулзаж байгаагүй юм. Гэхдээ тэр Дональд Трампыг хувиараа танина. Учир нь Трамп түүнийг теле мэтгэлцээнд Билл Клинтоныг хүчирхийллийн хэрэгт буруутгасан гурван эмэгтэйтэй хамт тэргүүн эгнээнд суулган оролцуулсан билээ.

Кэтигийн хувьд Хиллариг буруутгадаг. Бүсгүй 12 настай байхдаа 41 настай эрд хүчиндүүлжээ. Гэмт хэрэгтнийг ч баривчилж, шүүх үйл явцын үеэр гэмт этгээдийг залуу өмгөөлөгч Хиллари Клинтон хамгаалсан байна. Кэти өөрөө өөрөөсөө ахимаг насны эрд дарамт учруулсан гэх хэргээр тэрбээр хүүхэд хүчиндэгчид гайхмаар зөөлөн шийтгэл буюу 11-хэн сарын хорих ял оноожээ. Кэти бүсгүй энэ тухайгаа номонд өгүүлэхээсээ ичээгүй байна.

Стоуны номоос:

“Хиллари Клинтон бол эмэгтэйчүүд, хүүхдүүдийн төлөө хүн биш. Тэрбээр сонгуулийн кампанит ажил, намтар номондоо өөрийгөө эмэгтэйчүүд, хүүхдүүдийн насан туршийн хамгаалагч хэмээн нэрлэсэнд би дургүйцэж байна. Дэлхий дахин түүнийг худалч гэдгийг мэдэх ёстой. Тэрбээр хүчирхийлэгч, алуурчныг хамгаалсан” хэмээн Кэти Шелтон өгүүлжээ.

Хуанита Броддрик

Энэ эмэгтэй ч мөн Хиллариг шүүхийг хүсч буй юм. Түүний хувьд Билл Клинтоныг хүчирхийллийн хэрэгт буруутгасан боловч гэргийнх нь “ачаар” шүүхэд энэ хэрэг шилжээгүй байна. Билл Арканзас мужийн амбан захирагчид өрсөлдөж байхдаа буюу энэ мужийн ерөнхий прокурор байхдаа Хуанитын эрхэлдэг өндөр настнуудын асрамжийн газарт иржээ. Сарын дараа Броддрикийг зочид буудалд урьж, тэндээ харгис хэрцгийгээр хүчирхийлсэн байна.

Стоуны номоос:

Хуанита Броддрик “Миний бүх хувцсыг хэсэг хэсэг болгон тасчиж хаясан… Тэр байнга миний доод уруулыг хазах гэж оролдож байсан болохоор уруулаас цус гарсан. Намайг уйлахад тэр намайг зодож, “Дуугүй бай, гичий минь” хэмээн хашхирч байлаа. Энэ бүх зүйл дууссаны дараа тэр нарны шил зүүгээд, намайг нүүрэндээ мөс тавихыг зөвлөсөн… Намайг хамгийн их гайхшируулсан зүйл бол тэр энэ бүгдэд ердийн л ажил мэт хандаж байсан явдал” хэмээн ярьжээ.

Хуанита цагдаад очоогүй байна. Тэр ерөнхий прокурорын хэргийг хэн ч нээхгүй гэдгийг мэдэж байсан аж. Энэ яриа Хилларигийн чихэнд сонсогдмогц тэрбээр Хуаниатай уулзаж, гараас нь шүүрч авснаа “Та юу хийж байгаагаа мэдэж байгаа гэж бодож байна” хэмээн сүрдүүлсэн өнгө аястайгаар хэлсэн гэнэ.

Пола Жонс

Энэ бол Стоуны номын хамгийн зоригтой баатар юм. Тэрбээр 1994 онд Клинтоны эсрэг гомдол гаргасан бөгөөд түүндээ гурван жилийн өмнө Билл зочид буудлын өрөөнд өөрийг нь урьсан гэжээ. Албан тушаал авч магадгүй гэж алгаа үрчиж найдсан бүсгүй (Жонс тухайн үед төрийн албан хаагч байсан) урилгыг ч дуртайяа хүлээн авч гэнэ. Гэвч Клинтон огт яриа хэлэлцээгүй шууд л өмдийг нь тайлж, гайхсан Полад эрхтнээ үзүүлэн “үнсэх”-ийг хүсчээ.

Стоуны номоос:

“Би түүнд тийм хүн биш гэдгээ хэлэн татгалзсан. Гэвч тэр тайвшралгүй “Хонгор минь. Би таны хийхийг хүсэхгүй зүйлийг хийлгэх гээд байна уу?” гэж хэлээд миний гарыг өөрийнхөө эрхтэн дээр тавьсан. Би ч гараа суга татаж аваад зугтсан” гэжээ.

Пола бүсгүй яагаад өргөдлөө татаж авсан нь одоо ч тодорхой бус байна. Магадгүй тэр дуугүй болсныхоо төлөө их хэмжээний нөхөн төлбөр авч, түүндээ хангасан байж мэднэ. Гэхдээ Жонс үүгээр зогссонгүй, энэ хэргийн талаар Стоунд маш тодорхой хэлж, 200-850 мянган ам.доллар авсан гэдэг.

Женнифер Флауэрс

Клинтоны бусад хохирогчоос ялгаатай нь дуучин асан Женнифер Флауэрс түүнийг огт буруутгаагүй бөгөөд энэ хэргийг үл тоомсорлож байна. Тэрбээр 30 насанд ийм зүйл тохиолдож л байдаг шүү дээ гэж үзжээ.

Стоуны номоос:

“Билл бид хоёр миний унтлагын өрөөнд хэдэн өдрийн турш хамт байсан тохиолдол бий. Тэнэг юм болгоныг л хийж байлаа. Жишээ нь, би түүнийг торгон алчуураар хүлж, хэд хэдэн удаа эмэгтэй хүний дотуур хувцас өмсгөж, түүний нүүрийг будаж байсан” гэжээ.

Түүний хувьд 12 жил Клинтонтой амрагийн харилцаатай байхдаа Билл хууль ёсны эхнэрээ хаях чадваргүй, түүнийг эхнэрээ болгож чадахгүй байсанд хорсдог гэнэ.

Флауэрс мөн Хиллари Клинтоны ч тухай ярьсан байна. Түүний хувьд лесби амрагт дурладаг гэнэ. Энэ тухай Билл өөрөө түүнд ярьсан гэнэ. Флауэрс “Билл эхнэртээ хайртай байгаагүй. Түүнийг “энэ” гэж дууддаг байсан бөгөөд эцгийнх нь мөнгөнөөс болж түүнтэй гэрлэсэн гэдэг байв” хэмээжээ.

Флауэрс Клинтоноос амрагийн холбоогоо таслах үедээ яриаг нь бичиж авсан байна. Энэ бичлэгээ зарж мөнгө олох гэж бүтэлгүйтсээр тэр “Penthouse”-д зарж, мөнгө болгож чаджээ. Гэвч тэр яагаад ч юм бэ, энэ мэдэгдлээсээ татгалзсан байна.

Эх сурвалж: КП

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close