Энэтхэгийн засаг захиргаа Facebook, WhatsApp, Twitter-ийг Засгийн газраас хууль бус гэж үзсэн контентуудыг 24 цагийн дотор арилгахыг шаардаж эхэлжээ. Үүнээс гадна тэднээс ийм төрлийн контентыг бие даан илрүүлж, зогсоох чадвартай программ бүтээх, хэрэглэгчийн мэдээллийг хянах боломжоор хангах зэрэг боломжоор хангахыг шаардаж байгаа аж.
Энэтхэгийн Цахилгаан техник, мэдээллийн технологийн яам сайтдаа авах арга хэмжээний жагсаалтыг гаргасан байна. Сураг сонсвол тус улсын Засгийн газар холбооны 10 агентлагтаа ямар ч компьютер доторхыг судлах эрхтэй болгох боломжийг судал гэж үүрэгдсэн гэнэ. Эдгээр арга хэмжээ нь хувийн мэдээллээ идэвхтэй хамгаалагчдын санааг зовоож байна. Тэдний хэлж буйгаар ийм арга хэмжээ нь хүний үг хэлэх эрх чөлөөнд сөрөг нөлөө авчирч, иргэдийг үй олноор нь мөрдөн шалгах үйл явц болно гэж үзжээ.
Эх сурвалж: Fishki.net