Өнөөдөр монголчууд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр тохиож байна. Одоогоос 106 жилийн өмнө эрх чөлөөгөө олж авахын төлөө ноёд лам, хар, энгийн хүмүүс гээд бүх хүмүүс Хүрээнд ирж наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын эзэн хаанаар өргөмжилсөн төрийн том ёслол болсон түүхтэй. Манж гүрний эрхшээлээс ангижирч тусгаар тогтнолоо сэргээхэд Орон эзэнт гүрэн буюу Баатар Цагаан хаан тусалсан гэж түүхэнд үлджээ.
Гэхдээ Манж Чин Гүрний Засгийн эрхийг булааж шинээр бий болсон Дундад Иргэн Улсын Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх нь бүүхэл Богд Жавзандамба хутагтад шахалт үзүүлэх, дарамтлах, хахууль өгөхийг оролдох зэргээр элдвээр эсэргүүцэж байсан гэдэг. Түүнийг Манжийн эрх баригчдын төлөөлөл Амбан сайд хятад цэргүүдийн хамтаар сууж хянаж байсан гэж түүхэнд тэмдэглэсэн нь бий. Ийм хүнд хэцүү цаг дор Шашин төрийг хослон баригч Богд Гэгээнтэн даншиг хурах нэрийдлээр ноёдыг цуглуулж ОХУ-аас тусламж хүсэх их хэргийг эхлүүлсэн байдаг. Улмаар Хүрээнээс урагш Богд ууланд очиж, нууцаар хуралдан Түр засгийн газар байгуулж, Оросоос тусламж эрүүлэхээр Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг нууцаар илгээсэн байна. Үүнийг мэдсэн Манж амбан ихэд уурлаж, Богдын шадар зарим хүмүүсийг баричвлаг Болгд гэгээнтэд шахалт үзүүлж хил хязгаартай харуул тавин тусламж эрэхээр явсан хүмүүсийг баривчилблал шан харамж хүртэл амлаж байжээ.
Орос улсаас тусламж олохоор явсан төлөөлөгчид манжийн эрх баригчдын хараа хяналтаас нуугдан уван уван Хүрээнд ирснээр 1911 оны зун нууцаар байгуулагдсан байсан Монголын түр Засгийн газар 1911 оны арваннэгдүгээр сарын 30-нд ил гарч, Хүрээнд тунхаг бичиг гаргаж, улмаар арванхоёрдугаар сарын 1-нд Сандо амбанг хөөжээ. Манжийн сүүлчийн амбан Сандо бээр Хүрээн дэхь Оросын Консулын газар хэд хоног хорогдож байгаад Семеновын ахалсан цэргүүдээр хамгаалуулан Оросын Хиагт, Дээд Үүд хотоор дамжин Харбин хүрсэнийхээ дараа Японы сурвалжлагчид ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр “Монголд хоёр жил болохдоо тавай хоол идсэн удаа нэгээхэн бээр үгүй” гэж өгүүлсэн нь буй. Ийнхүү Манжийн амбанг Хүрээнээс хөөж явуулснаар Хүрээнд тусгаар тогтнолоо тунхаглан зарласан ёслолыг 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд хийсэн түүхтэй.