Хамгийн хамгийн

Дэлхийн гуравдугаар дайн дэгдвэл аль улс илүү аюулгүй вэ?

АНУ, Ираны мөргөлдөөн намжиж амжаагүй байтал Хойд Солонгос улс цөмийн чадавхиа нэмэгдүүлж эхэллээ. Дэлхий дахинаас тус улсад хориг арга хэмжээ авч буй энэ үед гуравдугаар дайн дэгдэхийг үгүйсгэх аргагүй юм.

Хэдийгээр цөмийн, эдийн засгийн, мэдээлэл-цахимжсан дайны аль нь болох нь мэдэгдэхгүй ч энэ дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн их сүйрэл дагуулахыг үгүйсгэх аргагүй юм.

Тэгвэл Дэлхийн гуравдугаар дайн дэгдсэн тохиолдолд аль улсад илүү аюулгүй аж төрж болох вэ? Үүнийг “Дэлхийн 2017 онд энх тайвны индекс” харуулж байна.

10.Ирланд

Ирланд 1930-аад оноос цэрэг, зэр зэвсэггүй, төвийг сахисан бодлого баримтлах болсон. Дэлхийн гуравдугаар дайн дэгдсэн ч энэ байдлаа хадгалж үлдэнэ.

9.Швейцарь

Швейцарь улс 1815 онд Парисын гэрээнд гарын үсэг зурсан цагаасаа хойш улс төрийн болон цэрэг, зэр зэвсгийн төвийг сахисан бодлого баримталж байгаа аж. Тэр цагаас хойш нэг ч дайнд оролцож байгаагүй. Швейцарийн уулс нь гадаадын ямар нэгэн халдлага, довтолгооноос хамгаалдаг нь дэлхийд дайн дэгдсэн нөхцөлд нуугдах хамгийн таатай боломж болдог.

8.Словени

Словени улс ямар ч байсан олон улсын зөрчил тэмцэл өрнөсөн тохиолдолд ямар нэгэн улсаас эрчим хүчний хараат биш гэдгээрээ давуу талтай. Тус улс дулааны, нарны усан цахилгаан эх үүсвэрийг идэвхтэй ашигладаг. Дэлхийн нэг, хоёрдугаар дайнд нэрвэгдэж байгаагүй зэргээс үзэхэд салан тусгаарласан бодлогоо үргэлжлүүлж, дэлхийн ямар нэгэн зөрчилдөөнөөс ангид байж чадахаар байгаа юм.

7.Фижи

Номхон далайн өмнөд хэсгийн Фижи арал газар зүйн хувьд тусгаарлагдсан болохоор аюулгүй газарт тооцогддог. Далайн дунд, эх газраас хол оршдог тус арлын Засгийн газар дэлхийн зөрчил, маргаанд хутгалдан ордоггүй.

6.Дани

Дани улсын хувьд НАТО-гийн гишүүн болохоор дайнд орох ёстой мэт. Гэхдээ тэдэнд өөрсдийн гэсэн “хөзөр” бий. Гренланд нь улс төрийн төвийг сахисан бодлоготой, хангалттай алслагдмал бүс юм.

5.Австри

Австри улс дэлхийн хамгийн энх тайванч орнуудын жагсаалтад 163 орноос 4-т орж байна. Зөрчилдөөн, зэр зэвсэг, нийгмийн аюулгүй байдлын аюул заналхийллээр 5-аас 1.5 оноо авчээ.

4.Португал

“Тогтвортой байдлын баян бүрд” Португал нь Европ даяар тархсан хэт барууны популизмыг дэмждэггүй бөгөөд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш ямар нэгэн зөрчил, маргаанд оролцож байсангүй.

3.Шинэ Зеланд

Энэ улсын нэг давуу тал нь өөрсдийгөө бүх зүйлээр хангах гэсэн эрмэлзэл юм. Усан цахилгаан станцуудынхаа ачаар Шинэ Зеланд улс өөрсдөө цахилгааныхаа талаас илүү хувийг хангадаг. Мөн үржил шим сайтай хөрстэй. Тиймээс дэлхийн бусад хэсгээс холбоо тасрахад ямар ч байсан өөрсдийгөө тэжээчихэж дөнгөнө. Алслагдсан, арлын энэ улс дэлхийн дайны үед найдвартай газар болон хувирах ашигтай.

2.Канад

Канад улс “2017 оны дэлхийн энх тайвны индекс”-ээр 8-р байрт бичигдсэн. 5 онооноос 1.1-ийг авч, дотоод болон гадаад зөрчилдөөнд орох эрсдэл багатайд тооцогдсон байна. Ийнхүү дайнаас зугтаж болох хамгийн аюулгүй орнуудын тоонд багтжээ.

1.Исланд

“Дэлхийн индекс”-т 5-д бичигдсэн энэ улс газар зүйн байрлалын хувьд дэлхийн хэмжээний аюул заналхийлэл учруулж болохуйц АНУ, Хойд Солонгос, Орос, Иранаас хол оршдог нь хамгийн шилдэг, аюулгүй нуувч болоход нөлөөлжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. үндэслэл муутай дүгнэлт байна. Цөмийн дайны дараа эдгээр орнууд цацрагийн бохирдолтод өртөх эсэхийг тооцоолох хэрэгтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close