БНАСАУ-аас Өмнөд Солонгос руу оргож ирсэн цэргийн цуснаас боом өвчний эсрэг биет илэрчээ. Шинжээчдийн үзэж буйгаар энэ нь Хойд Солонгосын засаг захиргаа биологийн зэвсэг хэрэглэх төлөвлөгөөтэй байгааг гэрчилж байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл Ким Чен Унд боом өвчнийг дэгдээгч байгаа бөгөөд үүнийг биологийн зэвсэг болгон ашиглаж магадгүй гэсэн үг юм. Боом өвчнийг БНАСАУ-тай дайсагнасан газар нутагт хүрэхийн тулд саяхан туршсан тив алгасагч баллистик пуужингаа ашиглах магадлалтай гэсэн үг.

Сонирхолтой нь хэвлэлүүдээр Хойд Солонгос улсыг биологийн зэвсэг боловсруулж байгаа тухай мэдээллэл өмнө нь гарч байсан юм. Энэ долоо хоногт л гэхэд Японы “Asahi” сонинд БНАСАУ боом өвчин тээгч хошуу туршсан тухай материал нийтлэгджээ. Гэсэн хэдий ч Хойд Солонгосын засаг захиргаа энэ баримтыг үгүйсгэж, АНУ-ыг мөн ийм зүйл буруутгасан байна.

By updown

One thought on “Хойд Солонгосоос оргож ирсэн цэргийн цуснаас боом өвчний эсрэг биет илэрчээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн