Шинэ он солигдох мөч сэтгэл гэгэлзүүлж, инээд хөөрөөр бялхсан хүн бүр хамгийн аз жаргалтай байдаг баярт мөч. Бас ирэх ондоо эрч хүч, урам зориг, ажил бүтээлийн амжилтаар угтах хүсэл тэмүүлэл бүгдэд нь бий. Гэхдээ ирэх оноос эхлэн хүн амын орлогын татвар, нийгмийн даатгалын шимтгэл нэг хувиар нэмэгдэж, цалинг хасах шийдвэр нь хүмүүсийн дургүйцлийг хүргээд байна.
Баярын дараа л цалин хасагдана гэсэн түгшүүр ажил хөдөлмөр эрхэлдэг хүн бүхэнд үүсчээ. Өөрөөр хэлбэл, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хувь хүн нийгмийн даатгалынхаа шимтгэлд 10 хувийг төлдөг байсан бол нэг хувь нэмэгдсэнээр 11 хувийн татвар төлөхөөр болж байгаа юм. Аж ахуй нэгж байгууллагын төлөх нийгмийн даатгалын шимтгэл ирэх онд 12-13 хувь болно. Хүн амын орлогын албан татварын нэмэлт өөрчлөлтийг ирэх оноос мөрдөж эхэлснээр 1.5 сая төгрөгөөс бага цалин авдаг дунджууд буюу нийт олонхийн хүн амын орлогын албан татвар нэмэгдэхгүй ч нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлснээр цалингаасаа татвар төлнө.
Үүнээс дээш цалинтай буюу 1.5 сая төгрөгөөс илүү цалинтай хүмүүсийн хүн амын орлогын албан татварыг ангилалтайгаар өсгөх мэдээлэл бий. Тухайлбал, 1.5-2.5 сая төгрөгийн цалинтай хүн 10, түүнээс дээш гарсан сая төгрөгтөө 15 хувийн татвар төлнө. Мөн 2.5-3.5 сая төгрөгийн цалинтай ажилтан 20 хувийн татвар төлнө. Энэхүү хуулийн өөрчлөлт нь хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг орлогоо нуухаас өөр аргагүйд хүргэнэ гэсэн үг. Үүнээс гадна өөр нэгэн асуудал бол иргэд машин, хувьцаа, зуслангаа зарсан бол 25 хувийн татвар төлөх тухай хүмүүс ярьж эхэллээ. Хэрэв энэ нь тодорхой болбол үнийн хөөсрөл болох магадлал өндөр.
Олон нийтээс шүүмжлэл дагуулаад буй Засгийн газрын энэ шийдвэрийг эрх баригчид “өөр арга байхгүй” хэмээн тайлбарлаж буй. Ингэхдээ дэлхийн хамгийн өндөр цалинтай орон болох АНУ-тай өөрийн улсыг жишиж байгаа.
Улиран одож буй 2017 онд манай улсын эдийн засаг сэргэж 3.2 хувьд хүрсэн, хүн амын 85 хувь нь сая гаруй төгрөгийн цалинтай, 15 хувь нь л 300 мянган төгрөг авдаг гэх албаны хүмүүсийн мэдээлэлээс харахад татвар нэмэхэд ямар ч өөрчлөлт гарахгүй гэж бодмоор. Гэтэл ажилгүйдэлийн түвшинээрээ дайнтай орнуудын дараа жагсаж байгаа манай улсын хувьд Олон улсын вальютын сангийн долоон төрлийн татвар нэмэх санал үнэндээ тийм ч нүдээ олсонгүй. Гэвч Засгийн газар нь тус сангийн заасан замаар “алхаж” байгаа энэ үед 2020 он гэхэд хувь хүн 12.5, ажил олгогч 13.5-15.5 хувийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болно гэсэн тооцоо гарчээ.
3 comments
Baga shig hutsaaaraaa davardag bn shd.biye daagchdiig songoh ni yasiin.hohi chin za.uhsenee hiij man an iig songosiin.biye daagchid chini ard tumnii tuluu mundag humuus badgiin zaa.hentei chniilj huivldj yaijiganj guihgui.
Идэхийг нь хоёр намын дарга,хамсаатнууд нь идэж төлөхийг нь бид төлөх нь ариун явдал уу…
gazraa ch uhaad odoo deerees ni nemj humuusiin halaas uhdag boljee