БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын төв хэвлэл “Нодон синмүн” сонин “Өмнөд Солонгосыг Америкийн цөмийн дайны фронт болгож, Өмнөд Солонгосын үндэсний эрх ашигт харшилж байна” хэмээн мэдээлжээ. Тус нийтлэлд Өмнөд Солонгосын газар нутагт АНУ-ын дэмжлэгийг авч, пуужингаас хамгаалах “THAAD” системийг байрлуулах нь Умард-Өмнөдийн зөрчлийг улам хурцатгаж байна гэж дурдсан байна.
Мөн Өмнөд Солонгос “THAAD” цогцолборыг байрлуулсны хариуд БНАСАУ цөмийн тогтоон барих хүчээ тоо, чанарын хувьд нэмэгдүүлнэ гэжээ. Түүнчлэн Солонгос үндэстнийг цөмийн дайнд татан оруулахаас буцахгүй байгаа төрийн эрхэнд гарсан урвагчдыг хөөн зайлуулахыг Өмнөдийнхөнд уриалсан байна.
ОХУ болон БНХАУ-ын зүгээс мөн л эсэргүүцэлтэй тулгарч байгаа Өмнөд Солонгост “THAAD” систем байрлуулах шийдвэр Барак Обамагийн засаглалын үед гарсан бөгөөд Умард Солонгосын тал сүүлийн үед хэд хэдэн удаа пуужин хөөргөсний дөрөө энэ ажил эрчимжиж эхэлсэн юм.