Зуны 2020 оны олимпийн тоглолтын эрхийг хүлээн авсан Японы талд Олон улсын Олимпын хорооны (ОУОХ) Гүйцэтгэх зөвлөл 2011 онд цунамид өртөн, өдгөө эзгүйрсэн байгаа Фүкүшима хотод олимпын бейсбол, софтболын тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл өглөө.
Тэмцээнүүд бейсболын “Азума” талбайд болох юм байна. Олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга, Японы Ерөнхий сайд асан Ёширо Мори хэлэхдээ “Токиод болох Олипмпын наадам болон Фүкүшимад болох тэмцээн нь Фүкүшимагийн бүс нутаг маань 2011 оны байгалийн гамшгийн дараа хэрхэн сэргээн босгосныг дэлхийн олон нийтэд харуулах болно” гэжээ.
2020 оны Токиогийн Олимпын наадмын хөтөлбөрт каратэ, серфинг, бейсбол/софтбол, хаданд авиралт болон скейтбордингийн төрлүүд орсон. Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын өмнөхөн ОУОХ-ны 129 дүгээр хуралдааны үеэр гарсан энэ шийдвэрийн дагуу эдгээр төрөлд 474 тамирчин 18 багц медалийн төлөө өрсөлдөх аж.