Ерөнхий сайд орон нутагт ажиллана

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн жил Сэлэнгэ аймагт ажилласнаар орон нутаг дахь анхны томилолтоо эхлүүлж байсан. Энэ удаад тэрбээр Монгол улсын зах хязгаар нутагт ажиллахаар бэлтгэлээ хангажээ. Тэрбээр Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Увс, Ховд аймагт энэ сарын 19-25-ны өдрүүдэд ажиллах юм байна. Орон нутагт ажиллах үеэрээ ард иргэдтэй уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүдийг танилцуулах юм.