Өчигдөр (2017.03.16) Парис дахь Олон улсын Валютын сангийн (ОУВС) оффисийн хаягаар нэгэн захидал ирсэн ба захидлыг оффисийн ажилтан нээх үед дэлбэрч, уг ажилтны гар, нүүр гэмтээжээ. Энэ үеэр аюулгүй байдлынхан ажилтнуудыг байрнаас яаралтай гаргасан байна. Германы Сангийн сайд Вольфанг Шауэбл-д лхагва гаригт ирүүлсэн захидал мөн дэлбэрэх бодистой байсан бөгөөд эдгээр захиаг Грек Улсаас илгээсэн юм байна.
Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд нэг өдрийн зайтай ижил хэрэг гарсан нь тохиолдол биш гээд “Бид энэ хэргийн учир шалтгааныг олохыг хичээж байна” гэж мэдэгджээ. Харин ОУВС-гийн тэргүүн Кристин Лагард үүнийг “хүчирхийллийн хулчгар хэлбэр” гээд Францын тусгай албаныхантай хэргийн учрыг тодруулахаар ажиллаж байна гэжээ.
Хэргийг Грекийн хэт барууны Conspiracy of Fire Cells бүлэглэл өөртөө хүлээсэн бол тус улсын Дотоодын хэв журмын дэд сайд Никос Тоскас өчигдөр телевизийн ярилцлагад ордоо “Уг захидал нь Грекийн сөрөг хүчний Шинэ Ардчилсан намын гишүүн Вассилис Кикилиасын нэртэйгээр илгээгдсэн. Гэхдээ буцах хаяг нь одоо ашиглагддаггүй хуучин хаяг байсныг хэлжээ.