Бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожлохгүй байхыг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүллээ. Өчигдөр (2017.03.16)-ны өдөр Говьсүмбэр аймагт хоёр хүүхэд гэртэйгээ хамт шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Зургаан настай Д, дөрвөн настай А нар галд шатсан байна. Галын шалтгаан юунаас болсныг цагдаагийнхан шалгаж байгаа аж. Мөн Сүхбаатар дүүргийн 20-р хороо “Хадатын … тоотод 47 настай эрэгтэй Ш гэртэйгээ шатаж нас барсан байжээ. Цагдаагийн газраас бага насны хүүхдүүдээ гэрт нь цоожилж хол явахгүй байхыг, ахуйн цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа.
Б.ЯРУУ