Сирийн сөрөг хүчний отрядуудын гараас гарч Сирийн Засгийн газрын цэргүүдийн хяналтанд өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-нд орсон Алеппо хотоос баруун тийш 20 км газарт байрлах Аль-Жина тосгонд болсон өчигдөр болсон (2017.03.16) агаарын довтолгооны улмаас 42 гаруй хүн амиа алджээ.

Нийгмийн сүлжээнд гарсан “довтолгоог Америкийн зэвсэгт хүчин хийсэн” гэх мэдээллийг АНУ-ын эрх баригчид няцааж байгаа юм байна. Харин Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглах төвийн дарга Рами Абдель Рахманы “Аль улсынх болох нь үл мэдэгдэх нисэх онгоцууд мөргөлийн сүм рүү дайрч 42 хүн амь үрэгдэн, 100 гаруй хүн шархадсан” гэсэн байна.

АНУ-ын зэвсэгт хүчний Төв командлал “Америкийн цэргийн хүч энэ районд агаарын цохилт өгсөн. Гэхдээ сүм рүү биш “Аль-Каида” бүлэглэлийн гишүүд цугларсан газарт цохилт өгсөн” гэж мэдэгджээ. Агаарын довтолгоонд өртсөн сүм нь “Аль-Каида” бүлэглэлийн цугларалт болсон газраас 15 м-ийн зайд байдаг аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн