ЭМД-д төлөх хувийг бууруулж, 28.800 төгрөг болголоо

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар 2018 онд баримтлах эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг Засгийн газрын хуралдаанаар тогтоосныг мэдэгдэв. Даатгалын хувь хэмжээг өмнөх жилүүдтэй адил хэмжээтэй барихаар заасан байна. Малчид, тогтмол орлогогүй иргэд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн хувьд эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ хэт өндөр байгаа тул 50 хувиар бууруулж жилийн 28 мянга 800 төгрөг болгон бууруулжээ. Ингэснээр эрүүл мэндийн даатгалгүй, эмнэлэгт хандаж чадахгүй дээрх бүлгийнхэн эрүүл мэндийн байгууллагад хандах боломж нээгдэж байгаа юм.