Өмнөд Солонгосын БХЯ БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн эсэргүүцэх батлан хамгаалах бодлогын тусгай газар байгууллаа. Энэхүү газрыг Пхеньяны цөмийн болон пуужингийн хөтөлбөр идэвхжиж байгаатай холбогдуулан шинээр зохион байгуулж байгаа аж. Тус газар нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрт хариу бодлого явуулах хэлтэс, Хойд Солонгосын зэвсэглэлд хяналт тавих хэлтэс, БНАСАУ-ын сансар пуужингийн хөтөлбөрт арга хэмжээ авах хэлтэс гэсэн хэлтсүүдээс бүрдэж байна.