Ким Кардашьян нөхөр Канье Уэстээсээ Зул сарын баярын өвөрмөц бэлэг хүлээн авчээ. Эхэндээ рэпер нөхөртөө хайрцагтай бэлэг барьсан байна. Энэхүү хайрцагт Диснейн Микки Маусын чихмэл тоглоом, Adidas-ын оймс, Apple-ийн чихэвч, түүнчлэн Amazon интернэт дэлгүүрийн бэлгийн карт, Netflix мультимедиа киноны суваг тоглуулагч хүлээн авчээ.

Эхэндээ Ким нөхрийнхөө бэлгийг ингээд л дуусч байна гэж бодсон гэнэ. “Би “Хөөрхөн юм аа. Баярлалаа” гэж хэлсэн” хэмээн “Instagram” хуудсандаа бичжээ. Гэвч түүнийг сюрприз хүлээж байж. Канье түүнд хоёр дахь хайрцагтай бэлгээ барихад түүн дотор нь Amazon, Apple, Netflix, Disney, Adidas компаниудын хувьцаа худалдан авсныг баталсан гэрчилгээ байсан гэнэ. Энэ бэлгийн нийт өртөг нь тодорхойгүй ч хагас сая доллараас ямар ч байсан давж байгаа ажээ. Тухайлбал, Кимийн нийтэлсэн зураг, бичлэг дээр тэр Disney компанийн 100000 долларын хувьцаа, Adidas компанийн 995 хувьцааг 165500 доллараар авсан нь харагдана.

Ким, Канье нар 2014 оны тавдугаар сард гэрлэсэн юм. Энэ бол Кардашьяны гурав дахь гэрлэлт. Алдарт дөрвөн настай охин, хоёр настай хүүтэй. Удахгүй тэд тээгч эхээс гурав дахь хүүхдээ хүлээн авах юм.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн