Дэлхийн улс орнуудын үндэсний шигшээ баг ямар нэгэн томоохон тэмцээнд ялагдал амсахад хөгжөөн дэмжигчид нь сэтгэл гонсгор үлдээд зогсохгүй тоглогчид, дасгалжуулагчийн багийнхныг нь халах, шийтгэх хүртэл арга авдаг юм байна. Эдгээрээс хөлбөмбөгийн шигшээ багаа ялагдсанаас болж амсуулж байсан томоохон шийтгэлүүдээс эмхтгэн хүргэж байна.
БНАСАУ
БНАСАУ-ын шигшээ ӨАБНУ-д болсон ДАШТ-д ялагдсан нь үндэсний багийн ерөнхий дасгалжуулагчийг баривчлах шалтгаан болжээ. Төрийн тэргүүний зарлигаар Ким Чен Хуныг засан хүмүүжүүлэх лагерьт шилжүүлж, хоногийн 14 цаг биеийн хүчний хүнд хөдөлмөр хийлгүүлэхээр болсон аж. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Хуныг гэмт хэрэг үйлдэж, үүний улмаас Португалын шигшээтэй хийсэн тоглолтод 0:7-оор ялагдсан гэж үзсэн байна.
Ким Чен Хун ч үүнийг өөрийнхөө алдаа гээд бүхий л бурууг өөртөө үүрч, буудаж хороох гэж байсан хөлбөмбөгчдийнхөө амь насыг аварчээ. 1966 оны ДАШТ-д Хойд Солонгосын шигшээ хагас шигшээд шалгарснаа хойш довтлогчоос бусад бүх ялагдсан тоглогчоо хорих лагерь руу илгээдэг болсон юм.
БНХАУ
2013 онд БНХАУ-ын хөлбөмбөгийн шигшээ баг Тайландад 1:5-аар ялагдсан түүхтэй. Хөгжөөн дэмжигчид нь өөрсдийгөө доромжлуулсан хэмээн үзэж, хөлбөмбөгчдийн сууж явсан автобусыг хааж, тэднийг маш удаан доромжилсон билээ. Ингээд автобус замаар гарахад эмх замбараагүй байдал эхэлсэн байна. Энэ явдал БНХАУ-ын дарга, Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпиний 60 насны төрсөн өдрөөр болсон юм. Баярын өдөр ч ийнхүү дууссан ч төрийн тэргүүн нь хөлбөмбөгийн спортыг цэгцлэх шаардлагатай болжээ хэмээн үзжээ. Ингээд удалгүй Хятадын хөлбөмбөгийн холбооны хоёр ерөнхийлөгч, шигшээ багийн ахлагчийг 10 жил хагасын хугацаатай хорих ялаар шийтгэсэн байна. Мөн шигшээгийн дөрвөн тоглогч зургаан жил хүртэлх хорих ял авч, их хэмжээний торгууль төлөхөөр болжээ. Азидаа хамгийн шилдэг шүүгчээр хоёронтоо тодорч, 2002 оны ДАШТ-д ажилласан Лю Юнд цаазын ял онооно гэж сүрдүүлжээ.
Нигери
Нигерийн Ерөнхийлөгч Гудлак Жонатан ӨАБНУ-д болсон ДАШТ-д ялагдал амссаныхаа дараа улсынхөө хөлбөмбөгийн спортыг дахин шинэчлэх ажлыг хийж эхэлжээ. Тэрбээр үндэсний шигшээ багаа ойрын хоёр жилд тэмцээнд оролцохыг хориглосон байна. Нигеричүүд тус тэмцээнд Аргентинд 0:1, Грект 1:2-ээр хожигдож, Өмнөд Солонгостой 2:2-оор тэнцсэнээр хэсгээсээ сүүлд бичигдэж, шившгээ хутгажээ. Түүнчлэн холбооны гүйцэтгэх хорооноос хөгжөөн дэмжигчид, Засгийн газартаа амжилтгүй тоглосныхоо төлөө уучлалт гуйсан байна.
Сальвадор ба Гондурас
Гондурасын шигшээ багийнхан мөнхийн өрсөлдөгч Сальвадорын үндэсний багтаа ялагдсаны бодит хариу нь жинхэнэ дайн байсан юм. Тус хоёр улсын хөлбөмбөгийн баг 1970 оны хөлбөмбөгийн ДАШТ-д аль нэг нь шалгарахын тулд нэг сарын турш хоёр тэмцээн явуулах ёстой байлаа. Гэтэл Сальвадор, Гондурасын багуудын тэмцээн хүний амь нас хохирсон бүх нийтийн эмх замбараагүй байдал болон хувирчээ. Хоёр улсын иргэд тэмцээнээс болж бие бие рүүгээ ширүүхэн дайрч, хэвлэлүүд ч үүнийг нь өдөөн дэвэргэж байлаа. Ингээд 1969 оны зургаадугаар сарын 24-нд Сальвадор улс зэвсэгт хүчний хөдөлгөсөн байна. Дайн ердөө зургаа хоног үргэлжилсэн ч хоёр талаас хэдэн мянган хүнээ алдсан, томоохон мөргөлдөөн болжээ.
ЗХУ
1952 оны олимпоор ЗХУ-Югославын тоглолт Иосиф Сталинд зарчмын хувьд маш чухал тэмцээн байлаа. Удирдагч эр холбоотон орны тэргүүн Иосиф Броз Титод сургамж өгөх учиртай байв. Гэтэл тоглолт 5:5-аар тэнцэж, давтан тоглолт Тампер хотод болсон байна. Энэ тоглолтод Зөвлөлтийн тамирчид 1:3-аар хожигдож, гэртээ харьжээ. Ингээд тэднийг эргэж ирэхэд Кремлиэс хоёр тогтоол гаргасан байв. Эхнийх нь Армийн төв спортын клуб буюу шигшээг бүрдүүлдэг клубыг тараах, хоёр дахь нь зарим тоглогч болон дасгалжуулагч Борис Аркадьевийн спортын гавьяат мастер цолыг хураах байлаа.
5 comments
ийм худлаа юм бичихээ боливол яасан юм….энд тэндээс хуулж бичихдээ ядаж нягталж бай мунхагууд аа
shal hudalaa
jigsaajaagaad pulmyotoor shursh
үнэн шүү..би лав дээхнэ үед латин америкийн 2 улс болох гондурас салвидор улсууд хөлбөмөгөөс болж хоорондоо байлдаж байсан гэдгийг уншиж л байсийн байна..
manaih bol goyoshd. saihan turshlaga bolloo. ih zuil medej avlaa geel boloo