Засгийн эрхэнд гарсан, улстөрч эмэгтэйчүүд гэхээр Ангела Меркель төсөөлөгддөг. Тэгвэл улстөрч хүүхнүүдийн төсөөллийг өөрчилсөн энэ бүсгүй бол Хорватын Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович. Тэрбээр 2015 оны нэгдүгээр сараас тус улсын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр болсон түүхтэй. Улстөрч эмэгтэйн усны хувцастай эдгээр зураг түүнийг хувь хүний хувьд хэн бэ гэдэг сонирхлыг эрхгүй төрүүлж байна.
Колинда өдгөө 49 настай. Ерөнхийлөгч болохоосоо өмнө АНУ дахь Хорватын Элчин сайд, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын олон нийтийн дипломат ажлыг эрхэлсэн орлогчоор ажиллаж байв. Евроатлантын дипломат алба, аюулгүй байдлын алба эрхэлсэн мэргэжилтэн. 2015 онд точка.com сайтаас “The hottest heads of state” буюу дэлхийн хамгийн царайлаг төрийн тэргүүний жагсаалтад 9 дүгээр байрт оруулж байсан юм.