Өнгөрсөн баасан гаригт хуралдсан Засгийн газар сурагчдын II улиралын амралтын хугацааг сунгах чиглэл өгч, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 1 хүртэл сунгахаар шийдвэрлэсэн. Амралтын хуваарийг сунгарсан тохиолдолд хичээлийг хавар, зуны хэддүгээр сард нөхөх хувааарийг сайдын тушаалаар баталж, сургуулиудад хүргүүлэх аж.
Өнөөдрийн байдлаар сургуулийн хүүхдүүдийн ирц 75 хувь, цэцэрлэгийнх 95 хувьтай байна. Идэр есийн хүйтэн тачигнаж, агаарын бохирдол амьсгалын цочмог халдвар “оргил”-доо хүрсэн энэ үед нийслэлийн эмнэлгүүдийн ачаалал 80 хувиар нэмэгдсэн болохыг салбарын сайд онцлов.