Эргүүлд гарч байсан цагдаа нар амиа хорлохыг завдсан хоёр иргэний үйлдэлийг таслан зогсоожээ. Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж буй“Шинэ жил-Эргүүл шалгалт” арга хэмжээний хүрээнд дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн авто эргүүлийн ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн долоо хоногт нэмэгдлээр 70 чиглэлд 195 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Энэ үеэр гэмт хэргийн 13, зөрчлийн 80, гэр бүлийн хүчирхийллийн 42, согтуугийн 103, нийт 238 дуудлага, мэдээллийг хуулийн хүрээнд түргэн шуурхай шалган шийдвэрлэж, гурван гэмт хэрэг, 35 зөрчлийг илрүүлж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 34 иргэнийг ар гэр асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн байна.