Таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 14-нд олон нийтийн сүлжээгээр тарсан. Олныг цочирдуулсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, гэмт этгээдэд 18 жилийн хорих ял оноосон. Охины өмгөөлөгч ээжийг нь “эх” байх эрхээс нь татгалзах хүсэлт гаргахаа хэлсэн байна.
“Өнөр бүл” улсын асрамжийн газарт амьдарч байгаа охин зургаан нас хүрч, сургуульд орох насандаа хүрсэн ч гэлээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хөгжлийн хоцрогдолтой гэсэн дүгнэлт гарсан учраас нийгэмшүүлэх, харилцааны ур чадвар эзэмшүүлэх зэрэг эмчилгээ хийлгэж байгаа гэнэ.
Охины ээж хүүхдээ өөр дээрээ авах хүсэлт гаргасан боловч эрхэлсэн ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй мөн хүүхдийнхээ хажууд нь зүй бус үйлдэл гаргадаг зэргийг үндэслэн шүүх хүсэлтийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.