Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ) нийслэлд баригдаж байгаа зөрчилтэй барилга байгууламж, шар усны үер далан сувгуудад хяналт шалгалт хийсэн байна. Шалтгалтаар нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар барилга угсралтын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй 23 барилга, хоёр ба түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулаагүй долоон ухсан нүх байгааг тогтоож, арга хэмжээ авчээ.
Зөвшөөрөлгүй баригдсан 23 барилга
- Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол 8В байрны хойд талд,
- Баянгол дүүрэг 20-р хороо Нийслэл өргөө ХХК-н хойд талд,
- Баянгол дүүрэг 16-р хороо Гандангийн 60 айлын орон сууцны баруун хойд талд,
- Баянгол дүүрэг 6-р хороо Сувилагчийн сургуулийн хойд талд,
- Сонгинохайрхан дүүрэг 17-р хороо 32 дугаар байрны хойд талд,
- Баянгол дүүрэг 20-р хороо Тэц-4 Станцын урд, Хорих ангийн зүүн хойд талд,
- Хан-Уул дүүрэг 11-р хороо Хүннү хорооллын урд талд,
- Баянгол дүүрэг 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд,
- Баянгол дүүрэг 20-р хороо 47 цэцэрлэгийн урд талд,
- Баянгол дүүрэг 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд талд,
- Баянзүрх дүүргийн 4-р хороо 0124-р цэргийн ангийн зүүн урд талд,
- Баянгол дүүрэг 11-р хороо Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн урд талд,
- Баянзүрх дүүргийн 8-р хороо Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талд,
- Хан-Уул дүүрэг 10-р хороо Чингис хаан нисэх онгоцны буудлын урд талд,
- Баянгол дүүрэг 5-р хороо Эмнэлэгийн замын урд талд,
- Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан толгойн баруун хойд талд,
- Баянгол дүүрэг 20-р хороо Геологийн төв лабораторын баруун урд талд,
- Баянзүрх дүүрэг 14-р хороо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн зүүн талд,
- Хан-Уул дүүрэг 11-р хороо Зайсан толгойн урд талд,
- Баянгол дүүрэг 6-р хороо 3 дугаар эмнэлэгийн хойд талд,
- Баянгол дүүрэг 20-р хороо 19 дүгээр сургуулийн урд талд,
- Баянзүрх дүүрэг 5-р хороо Жуков хотхон орон сууцны 49 \a\-p байрны баруун талд,
- Баянзүрх дүүрэг 5-р хороо Жуков хотхон орон сууцны 49 \а\ -р байрны баруун талд.
Үйл ажиллагаа явуулаагүй ухсан долоон нүх
- БГД-ийн 2-р хороо, Гранд плазагийн зүүн талд,
- СБД-ийн 4-р хороо, НЗД-ийн 2010 оны наймдугаар сарын 20-ны 581 дугаартай шийдвэртэй газар,
- БГД-ийн 8-р хороо, НЗД-ын 2008 оны 298 дугаартай захирамжтай газар,
- БГД-ийн 8-р хороо, НЗД 2003 оны 283 дугаартай захирамжтай газар,
- БГД-ийн 13-р хороо, НЗД-ын 2011 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 440 дугаарын захирамжтай газар,
- БГД-ийн 6-р хороо, НЗД-ийн 2011 оны хоёрдугаар сраын 11-ний 143 дугаартай захирамжтай газар
- СБД-ийн 8-р хороо, НЗД-ийн 2010 хоёрдугаар сарын 2-ны А/101 захирамжтай газар.
Энэ талаар өнөөдөр (2017.03.16) Нийслэлийн Дэд бүтцийн хяналтын шалгалтын хэлтсийн дарга Н.Гантулга:
-Юуны өмнө зөвшөөрөлгүй 23 барилга байгууламжийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлуулах, долоон газрыг булуулах болон газрын эрхийг цуцлуулах арга хэмжээг авч ажиллах шийдвэр гаргаад байна. Цаашид зөвшөөрөлгүйгээр барилга байгууламжийн ажил эхэлсэн тохиолдолд газрын гэрээн дэх газар эзэмших эрхийг ямар нэг саналгүйгээр шууд цуцална гэдэг заалтыг газрын гэрээнд тусгаж, оруулах үүрэг чиглэлийг Нийслэлийн газрын албаны даргад өгч байгаа.
Нөгөө талаар, 2017 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан Ажлын хэсэг Нийслэлийн хэмжээнд байгаа үерийн усны барилга байгууламж, далан сувгуудыг хоёрдугаар сарын 21-22-ны өдрүүдэд шалгаж, үерийн хамгаалалтын байгууламжийн хамгаалалтын зурваст 1,279 айл өрх, 279 аж ахуйн нэгж өнөөдрийн байдлаар байрлаж байгаа гэсэн зөрчил гарсан байна. Үерийн усны далангаас 10 метрээс багагүй зайг хамгаалалтын бүсэд авч байх ёстой бөгөөд ямар нэгэн барилга байгууламж, айл өрх байж болохгүй.
Мөн дулааны улирал эхэлж, барилга болоод дэд бүтцийн ажлууд эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор гүйцэтгэгч, захиалагч, хяналт тавьж ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд холбогдох хууль тогтоомжуудаа судалж, ажлын чанар, техник хөдөлмөрийн аюулгүй байдал дээр онцгой анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулж байна гэж мэдэгдэв.