Сильвестер Сталлоне хүчингийн хэрэгт холбогдлоо

Жүжигчин, найруулагч Сильвестер Сталлонег хүчингийн хэрэгт буруутгажээ. TMZ агентлагийн мэдээлснээр энэхүү гомдлыг Санта-Моникагийн цагдаагийн газарт хохирогч гэгч нэгэн хүн гаргасан байна. Хохирогчийн нэрийг олноос нууцалсан аж. Энэ хэрэг 1990 онд Сталлонегийн оффист гарсан гэнэ.

Жүжигчин эр үүнийг үгүйсгэж, хариу гомдол гаргахаар зэхэж байна.

Харин цагдаагийн газраас олж авсан мэдээллийг судалж байгаа бөгөөд удахгүй прокурорын газарт шилжүүлж, цаашид хэрэг үүсэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

2 thoughts on “Сильвестер Сталлоне хүчингийн хэрэгт холбогдлоо

  1. Зочин 2017-12-21 18:41 at 18:41

    Бурхан болчихсон хүн яаж хариу гомдол гаргахаар зэхдэг юм болоо, гайхалтай юм бичих юмаа

    Хариулах
    1. zochin 2017-12-21 20:19 at 20:19

      burhan bolson gedeg ni tashaa medeelel baisan. hudlaa tsuurhal baisan. amid seruun baigaa.

      Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн