Туркийн имам: Сахалгүй эрчүүд хүүхнүүдтэй адил

Туркийн номлогч Мурат Баярал сахалгүй эрчүүдийн шүүмжилжээ. Түүний хэлснээр эрчүүд сахалгүй бол эмэгтэйчүүдтэй төстэй гэнэ.

“Эрчүүд сахлаа ургуулах хэрэгтэй. Эрчүүдийг эмэгтэйчүүдээс ялгадаг биеийн хоёрхон хэсгийн нэг нь сахал шүү дээ” хэмээн “Fatih Medreseleri TV” шашны сувгийн нэвтрүүлгийн үеэр хэлжээ.

Сахалгүй эрчүүд ижил хүйсийнхэндээ зүй зохисгүй бодол төрүүлдэг гэж Баярал үздэг байна. “Жишээ нь та урт үстэй хүнийг холоос хараад л сахалгүй байвал эмэгтэй хүн гэж бодно шүү дээ. Яагаад гэвэл өнөөдөр эрчүүд, эмэгтэйчүүд адилхан хувцасладаг бол. Энэ үед л зүй зохисгүй бодол орж ирнэ” гэжээ.

Эрчүүдийн энэ асуудлаар эхнэртэйгээ зөвлөлдөх хэрэггүй, зөвшөөрөл авах ч шаардлагагүй гэнэ. “Сахал бол жинхэнэ эрд байх ёстой нэг зүйл” хэмээх лалын номлогч мэдэгджээ.

Баяралын хэлсэн энэ үгийг дэлхий дахин шүүмжилж байна. Зарим нь түүний хэлснийг хэт нэг талыг барьсан гэжээ.

6 thoughts on “Туркийн имам: Сахалгүй эрчүүд хүүхнүүдтэй адил

  1. Нэргүй 2017-12-21 19:03 at 19:03

    Эргүү вэ.хэддүгээр зуунд амьдарч байгаагаа мэддэггүй юм байх даа

    Хариулах
  2. Иргэн 2017-12-22 04:25 at 04:25

    Хөөрхий эр эм хоёрыг ялгачихаж чадахгүй тархины хэмжээгээр сэтгэж бх юм. Тэг эн мөртлөө алж хядах хүний толгой тасдах дуртай муу ёрын сүгнүүд

    Хариулах
    1. Эсэргуу 2018-08-15 21:08 at 21:08

      Яг яг

      Хариулах
  3. mngl 2018-10-04 13:21 at 13:21

    zov l yum helj mongold suuliin ueiin zaluuchuud ohin shig bolson gadaad torh huvtsaslaltaaraa

    Хариулах
  4. зочин 2018-10-04 13:31 at 13:31

    буруу гаж үзэлтэн

    Хариулах
  5. Засс 2018-10-04 15:01 at 15:01

    Лалын лалар

    Хариулах

Засс-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн