ОХУ-ын Буриад улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагч, төгөлдөр хуурч, алдартай концертмейстер Дарима Линховоин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ. Монголчуудад хамгийн ойр гадаадын, сонгодог урлагийн уг театрт болж буй үйл явдал хэзээнээс нааш манай улсын дуурийн уран бүтээлчдийн болон их урлагт дуртай үзэгчдийн анхааралд байсаар ирсэн.
Дөчөөд жил театртаа “амьдарсан” уран бүтээлч, багшийн талаар тус театрын зарим буриад дуучин сүүлийн үед багшийн талаар “Монголчуудтай түлхүү тулж ажилладаг, буриадууддаа хайнга ханддаг” хэмээн ил, далд ярих болсноос үүдэлтэй “хэрэг явдал” хэдхэн хоногийн өмнө тус театрын захирлыг албан тушаалаас нь буулгахтай зэрэгцэн сөхөгджээ.
Дарима багш ажлаа өгсөн захиралтайгаа гар нийлэн ажиллаж ирснээр буруудаж байгаа бололтой. Буриадын урлагийн зүтгэлтнүүд, үзэгчдийн төлөөллүүд болсон үйл явдалтай холбогдуулан санаа бодлоо илэрхийлсээр байгаа юм. Тэдний дунд “Театр үзэгчээр дутахын цагт энэ дарга нар юу хийснээ ойлгоно доо” гэсэн нь ч байна.