БНСУ-д хөдөлмөр эрхэлж буй монголчуудад сэрэмжлүүлэг гаргалаа

БНСУ-д манай 40 мянга гаруй иргэн сурч, хөдөлмөр эрхэлдэг гэх тоон мэдээлэл бий. Сүүлийн жилүүдэд гадаадын улс оронд амьдарч байгаа монгол иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газараас сэрэмжлүүлэг гаргажээ. Үүнд

“БНСУ-д ажиллаж, амьдарч буй Монгол иргэд маань согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт холбогдох, суугаа орны хууль, журмыг зөрчих, осолд орох, амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд өдрөөс өдөрт нэмэгдэж байгаад харамсаж байна. Ар гэр, эхнэр нөхөр, үр хүүхдээсээ хол, ажлын өндөр ачаалалтай байдгаас сэтгэл санаа тавгүй байгааг ойлгож байна. Хэдий тийм ч нэг өдөр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж илүү олон зүйлээр өөрсдийгөө хийгээд бусдыг хохироож, улам хүнд байдалд орж байна. Согтууруулах ундаанаас татгалзах, тохируулж хэрэглэхийг Та бүгддээ уриалж, анхааруулж байна!!! Зөв алхам, зөв амьдрал таны гарт байна”  гэжээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн