-Хойд Солонгосыг дэлхийн бусад орнуудаас салангид тусгаарлагдсан орон гэж үздэг. Үнэн хэрэгтээ Пхеньян дэлхийн 50 гаруй оронтой дипломат харилцаатай аж.-

 БНАСАУ-тай ойр дотно ямар улс байдаг вэ?

Бид өдөр бүр Хойд Солонгосыг шоовдор улс мэт мэдээллийг сонсдог. Гэтэл илт салан тусгаалагдсан байдлын цаана сонсоод гайхмаар нэг зүйл бий. Энэ бол БНАСАУ-ын дипломат сүлжээ. 1948 онд дэлхийн газрын зурагт БНАСАУ хэмээх улс бий болсон цагаас эхлэн тус улс дэлхийн 160 гаруй оронтой ямар нэгэн байдлаар дипломат харилцаа тогтоожээ. Тус улс дэлхийн 48 улсад 55 төлөөлөгчийн газар, консул, ЭСЯ-тай. Тэгвэл Хойд Солонгост дипломат төлөөлөгчийн газартай улс орнууд арай цөөн. Гэхдээ тийм ч бага биш, 25 төлөөлөгчийн газартай аж. Тэдгээрийн тоонд Их Британи, Герман, Шведийн төлөөлөгчийн газар орно.

БНАСАУ байгуулагдах үед Хятад, Орос болон коммунист хөршүүд нь хамгийн түрүүнд шинэ улстай холбоо тогтоож байжээ. АНУ дэлхийн гүрнүүдийг Пхеньянтай харилцаагаа зогсоох ёстой гэж үздэг. Саяхан л гэхэд НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч Никки Хейли бүх орныг БНАСАУ-тай ямар ч харилцаагаа таслахыг уриалжээ.

Ийм арга хэмжээ авсан улс орнуудын тоонд Испани, Кувейт, Перу, Мексик, Итали, Мьянмар зэрэг улс оржээ. Энэ улс бүгд сүүлийн хэдэн сард Хойд Солонгосоос элчингээ татсан байна. Мөн Итали, Сингапур, АНЭУ, Филиппин зэрэг улс харилцаагаа зогсоох буюу өөр арга хэмжээ авчээ. Гэвч дэлхий дахинаа Хойд Солонгосын олон төлөөлөгчийн газар, түүнчлэн БНАСАУ дахь бусад улсын төлөөлөгчийн газар нээлттэй хэвээрээ байгаа юм.

Тэр ч бүү хэл зарим улс БНАСАУ-тай харилцаагаа улам зузаатгажээ. Пхеньян Африкийн зарим оронтой дэд бүтцийн хамтарсан төслөө эхэлсэн бол өөр улсуудтай эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хэлэлцээр явуулж байна. Гэхдээ БНАСАУ-тай дипломат харилцаанд гүн ангал үүсч эхэлжээ.

Дэлхийн эдийн засгийн хувьд хамгийн хөгжсөн улс орнуудыг нэгтгэсэн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн 35 орны зургаан нь л Пхеньянд төлөөлөгчийн газартай байх аж. АНУ, мөн Өмнөд Солонгос, Япон, Франц улс Хойд Солонгостой холбоо тогтоогоогүй байна. Тэгэхээр АНУ болон Ази дахь тус улсын ойрын холбоотнууд хаалттай Пхеньянаас ирж буй мэдээллийг гуравдагч орнуудаас авдаг гэсэн үг. Эдгээр улсын тоонд Герман, Британи, Швед зэрэг орно. Тэдгээрийн Пхеньян дахь төлөөлөгчдийн газар нэг барилгад байдаг бөгөөд одоогоор эдгээр улс Хойд Солонгосоос элчингүүдээ татаагүй, БНАСАУ ч өөрийн газар нутаг дахь ЭСЯ-дыг хаагаагүй байна.

Ази, Европ болон Ойрхи Дорнод дахь БНАСАУ-ын төлөөлөгчдийн сүлжээ тус улсад хуулийн дагуу болон хууль бусаар орлого оруулж, НҮБ, бусад орнуудаас байнга авч, өдөр ирэх тусам тэлж буй эдийн засгийн хоригийг тойроход тус болж байна.

Хойд Солонгосын дипломатчид бараг бүгд өөрсдийнхөө орны тагнуулын хатуу хяналт дор үйл ажиллагаа явуулдаг байна. Учир нь төрөөс тэднийг зугтах, оргохоос маш их айдаг.

Төлөөлөгчдийн газар нь санхүүгийн хувьд өөрийгөө хангах хэмжээний байдаг болохоор ихэнх нь хууль бус үйл ажиллагааг халхавчилсан газар болдог гэж харддаг аж. Төлөөлөгчдийн газар байрладаг улс орнуудад ЭСЯ-ны барилгыг орон нутгийн компаниуддаа хууль бусаар түрээслүүлдэг гэсэн гомдол байнга ирдэг.

Тухайлбал, БНАСАУ-тай түүхэн сайн харилцааг хадгалж ирсэн Пакистанд л гэхэд Хойд Солонгосын дипломатчийн өргөөнд хулгай орсны дараа түүнийг архины контрабандын хууль бус схемд оролцсон байж болзошгүй гэж сэжиглэхэд хүрчээ. Хоёр талын тусгай албад бусад албан ёсны этгээдүүдэд сэжигтэй ханддаг. Дипломатчдын араас нарийн мөрдөн мөшгиж, тэднийг улс орондоо явахыг нь хязгаарладаг.

Бусад орнуудад байрлаж буй Хойд Солонгосын дипломатчид бараг бүгд өөрсдийнхөө орны тагнуулын хатуу хяналт дор үйл ажиллагаа явуулдаг байна. Учир нь төрөөс тэднийг зугтах, оргохоос маш их айдаг. Энэ бүгдээс харахад ийм нөцөлд дипломатын аргаар ямар нэгэн зүйлд хүрч болно гэж үү гэсэн асуулт өөрийн эрхгүй үүснэ.

Куба, Венесуэль, Лаос зэрэг зарим коммунист, эсвэл социалист орнуудын хувьд БНАСАУ-тай ойр дотно байх нь үзэл суртлын хувьд нэгдмэл байгааг илтгэнэ. Гэвч өнөө үед ийм ах дүүгийн холбоог үзэл суртал нэг гэхээсээ илүү ерөнхийдөө Америкийг эсэргүүцсэн үзэл гэвэл тохирно. Иран, Сири ч мөн адил.

Тэднийг хаашаа ч чиглэсэн бай Хойд Солонгосын дипломатчид өөрийн Засгийн газраа дэмжих, дайсагнасан элементүүдийг эсэргүүцэх бодлого баримтална. Заримдаа энэ нь инээдтэй асуудал үүсгэх нь ч бий. Жишээ нь хэдэн жилийн өмнө БНАСАУ-аас ирсэн дипломатчдын төлөөлөл Лондоны нэгэн үсчний газарт ирж, тус газрын нэгэн ажилтан Хойд Солонгосын удирдагчийг элэглэсэн үс засалттай рекламны постер хийлгэснийг шүүн хэлэлцэх гэсэн тохиолдол гарчээ.

Пхеньянд ЭСЯ-аа үйл ажиллагаа явуулдаг барууны орнууд, тухайлбал, Герман улс Солонгосын хойгийн асуудлыг дипломат замаар шийдвэрлэхэд харилцааны сувгаа нээлттэй хэвээр байлгасан нь дээр гэж үздэг. ЭСЯ заримдаа юугаар ч орлуулгүй давуу талтай байх нь бий. Тухайлбал, 2016 онд БНАСАУ-д баривчлагдаж, дараа нь гэртээ харимагцаа нас барсан америк оюутан Отто Вормбиртэй уулзах боломжийг Шведийн дипломатчид л авч байсан.

Пхеньян дахь Британийн дипломатч асан нэгэн хүний хэлснээр БНАСАУ-д ЭСЯ-аа хадгалж үлдэхэд тийм ч их хэмжээний мөнгө хэрэг болохгүй бөгөөд тогтвортой нөхцөл байдалтай үед олон улсын нийгэмлэгийн нүд, чих нь болох боломжтой гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон саяхан Пхеньян хэлэлцээрийн ширээний ард суувал тус улстай Вашингтон хэлэлцээр хийхэд бэлэн гэж мэдэгдсэн билээ. Гэвч Трампын засаг захиргаа “шоовдор орнууд”, эсвэл бусадтай дипломат арга барилаа хэр үнэлдгээс үл хамааран БНАСАУ-ын дипломатын эмзэг сүлжээ үзэгдэл хэвээр байна.

Лоуигийн хүрээлэнгийн судалгаанаас харахад цөөхөн улс орны дипломат сүлжээ хумигджээ. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага болон Их-20-ийн дөнгөж найм нь л санхүүгийн хямрал, төсвийн хэмнэлтийн арга хэмжээ авч байгаа ч дипломат төлөөлөгчийн газрын сүлжээгээ багасгасан байна.

Харин Унгар, Турк, Австрали зэрэг 20 улс төлөөлөгчийн сүлжээгээ өргөжүүлжээ. Дипломат газар буюу ЭСЯ нь дасан зохицох, ямар ч нөхцөлд эсэн мэнд мэнд гарах боломжийг хангадаг. Энэ байдал дэлхийн хамгийн их тусгаарлагдсан дэглэмд ч адилхан үйлчилдэг байна. Одоохондоо Пхеньян болон бусад ертөнцийн хооронд хэдий эмзэг ч холбоо хэвээр байгаа бөгөөд Хойд Солонгосын хувьд дипломат хувилбар дуусахгүй нь бололтой.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн