Дуучин Селена Гомес, Жастин Бибер нар эргэн нийлсэн тухай мэдээлэл шүтэн бишрэгчдэд нь гайхалтай сюрприз болж чадсан. Харин Селенагийн ээжид л тийм биш байгаа бололтой. Түүнтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр Селенагийн ээж Мэнди Тефей охиноо Жастинтай эргэн нийлснийг сайшаагаагүй байна. Тэр ч битгий хэл тэд салахааргүй болсныг дуулмагцаа маш их уурлаж, шаналжээ.

Ингээд Мэнди Лос-Анжелест буудаллаж байсан зочид буудалдаа түргэн дуудсан байна. Хэдийгээр Селена Жастинтай дахиж алдаа гаргахгүй, хамтдаа эмчилгээнд явж байгаа гэж ээждээ хэлсэн ч Мэнди тэдний холбоог эрс эсэргүүцэж байгаа гэнэ.

Селена Гомес, Жастин Бибер нар 2010 оноос уулзаж эхэлсэн юм. Тэд гурван жил уулзсаны эцэст муудалцан салж, эргэн нийлсэн билээ. Ингээд 2015 онд албан ёсоор хоёр тийш болсон. Селена Гомес энэ оны эхээр дуучин Абель Тесфай буюу The Weeknd-тэй уулздаг болсон. Харин намраас дахин Жастинтайгаа нийлсэн ажээ.

By updown

One thought on “Селена Гомесын ээж охиноо Жастин Бибертэй эргэн нийлснийг сонсоод эмнэлэгт хэвтжээ”

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн