Хойд Солонгост цөмийн туршилтын полигон байрладаг объектуудыг хариуцан ажилладаг эрх бүхий албан тушаалтныг цаазалсан тухай Японы хэвлэлийн мэдээллээс иш татан “The Telegraph” мэдээллээ.
Тус хэвлэлд дурьдаж буйгаар Пак Ин-Ен нь Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны салбар, 131 дүгээр товчоог тэргүүлдэг байсан гэнэ. Энэ товчоо нь цөмийн полигон дахь цэргийн объектыг ажиглах үүрэгтэй.
Хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар тэр БНАСАУ-д есдүгээр сарын 3-нд явуулсан, зургаа дахь буюу хамгийн хүчтэй цөмийн туршилтыг саатуулсан хэргээр цаазлагдсан бололтой. Үүнээс өмнөхөн Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун өөрт нь худал мэдээлэл өгсөн уурлаж, таван албан тушаалтнаа цаазалсан гэх мэдээлэл гарсан юм.
1 comment
haha