Сошиалд түгээд буй хуурамч цагаан будааны асуудал олон нийтийн анхаарлыг татаж, эргэлзээ төрүүлээд байна. Цахим орчинд хүмүүс будааг жинхэнэ эсэхийг ялгах салгахын тулд шатааж буй бичлэгээ нийтэлсээр буй.Энэ асуудлаар өнөөдөр МХЕГ-аас мэдээлэл өгч, ташаа мэдээлэл гэж үгүйсгэсэн юм. Үүнтэй холбогдуулан орчуулагч Д.Эрдэнэбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан МХЕГ-ын дээрх мэдээллийг үгүйсгэж байна. Түүний хэлсэнээр:

“Ер нь Хятад улсад цагаан будааны асуудал маш ноцтой төвшинд хүрээд байгаа шүү. Гэтэл манай НМХГ-ынхан энэ талаар ёстой нүдэн балай чихэн дүлий байгаа нь энэ хүний ярианаас ойлгогдов. 塑胶米 (хуванцартай будаа)、人造米(химийн аргаар нийлэгжүүлсэн будаа)、含镉米(кади зэрэг хүнд металлын агууламжтай будаа)、有毒米(хортой цагаан будаа)、问题大米(асуудалтай цагаанн будаа)、. . . . . . . гээд л хөвөрч өгнө. 01. Хуванцар будааг мэдээж хэрэг шууд бөөнөөр нь зараад хүмүүс иднэ гэж юу байхав. Тэрбумаар тоологдох хүн амын хүнсэнд хэрэглэгдэх мянган уут будаа тутамд нэг уут нийлэг будаа хольж өгөөд байхад маш их ашигтай байж таарна. Тухайлбал хиймэл өндөг гэхэд жирийн тахианы өндөгнөөс дөрөв дахин илүү ашигтай байдаг ажээ. 02. Нийлэг цагаан будааг төмс, газрын гуаг тусгай бодисоор нийлэгжүүлж гаргадаг тухай би түрүүчийн удаа бичиж байсан. 03. Кадиум, хар тугалга зэрэг хүнд металлын хольцтой цагаан будаа л жирийн иргэд бидний хувьд хамгийн аюултай зүйл байж таарна. Хятадын агаар усны бохирдол ямар билээ? Тэр болгон хөрсөндөө шингээд цагаан будаанд нэвчиж таараа. Ер нь хятадын цагаан будаа тариалдаг гол бүс нутгийн тариаланчид өөрсдийн ургуулдаг цагаан будаагаа иддэггүй тухай Хятадын хэвлэлүүд ил тод бичиж байна. Тэр айхтар үйлдвэрлэл хөгжсөн улсын гол усны бохирдол, химийн хорт бодисын нөлөө ямар байх нь тодорхой шүү дээ. 04. Хятад будааг “Сакура”, “Слава” нэртэйгээр уутлаж зараад байгааг манай улсын МХЕГ-ынхан мэддэг. Харин түүнийг нь иргэд бид япон будаа, орос будаа гэж эндүүрээд худалдан авч идээд байдаг байх нь. Энэ удаагийн дуулиан шуугианаар нэг чухал мэдээлэл олж авсан нь энэ болой. 05. Хөгцтэй цагаан будаа, өнгө нь хувирсан цагаан будаа идвэл хорт хавдар тусах магадлал маш өндөр байдаг тухай өнөөдөр хятадын хэвлэлээс уншлаа. Би уг нь өөрийн бичсэн бичвэртээ Хятадаас цагаан будаа импортлохоо больё. Эхний ээлжинд Оросоос импортлоё. Дараа нь эх нутагтаа ургуулан хэрэглэдэг болъё гэсэн саналаа уг нь тэнэг хүн ч ойлгохоор бичсэн юмсан даа” гэжээ.

Орчуулагч Б.Доржсүрэн

By updown

One thought on “МХЕГ-аас өгсөн мэдэгдлийг арьсаа хамгаалсан арга гэж үзэв”
  1. Тухайн үйлдвэрийн зөвшөөрөлгүй, хаягшошго бүхийуут, баглаа савхийдэг хятад компани Төмөр замд Богд Ар хороололд байдаг юм байна лээ. Тэр уутсавыг эндээс чөлөөтэ авч хятад будаа, хүнс бүхнийг савладаг болох нь тэнэг хүнд ч ойлгомжтой. МХЕГ гэж энэ байгууллага бүх юманд хяналттавьж чадахгүй, үнэхээр мэргэжил, мэдлэг, мэдрэмж, чадвар чансаа нь хүрдэггүй юм шиг байгаа юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн