Интернэт хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байгааг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлж буй. Хохирлын хэмжээ нь хэдэн тэрбумаар үнэлэгдэх  кибер гэмт хэрэгт зөвхөн  иргэд гэлтгүй албан байгууллага, аж ахуйн нэгж ихэвчлэн өртдөг нь судалгаагаар тогтоогджээ. Он гарсаар 7-8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг цахим орчинд нэг бус удаа үйлдэгдсэн байна. Гэмт этгээдүүд  аж ахуй нэгж байгууллагыг онилохдоо гадаадын харилцагч талын компаниудын цахим шуудангийн хаягийг дуурайлган хийж их хэмжээний мөнгө залилан авч бусдыг хохироодог нь тогтоогдсон байна.

Монголд сүүлийн үед кибер гэмт хэрэг хүчтэй дэлгэрч байгааг  Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч Т.Бат-Амгалан хэлж байв. Түүний хэлсэнээр залилан мэхлэх, далайлган сүрдүүлэх, заналхийлэх гэх мэт уламжлалт гэмт хэргүүд кибер орчинд хүчтэй шилжиж байгаа аж. Хүмүүс ихэвчлэн хувийн цахим хуудасныхаа нууцлалыг төрсөн өдөр, утасны дугаараар хийдэг нь хакеруудад бэлэн хоол болдог учираас найман оронтой тусгай тэмдэгт ашигласан нууц үг ашиглахыг мэргэжилтнүүд зөвлөлөө. 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн