Хүйтний эрч чангарсан энэ үед ханиад томуунаас урьдчилан сэргийлж дархлаагаа дэмжих хамгийн шилдэг сонголт бол чацаргана, аньс хэрэглэх гэдгийг хүмүүс андахгүй. Энэхүү байгалийн шидэт бэлдмэл болох аньсны навчинд төрөл бүрийн бичил элементүүд, органик хүчлээс гадна арбутин, С амин дэм их хэмжээгээр агуулагддаг байна. Тиймээс навчийг нь хандлаад уушги, бөөр, давсагны үрэвсэлт өвчин, бөөр чулуужих, амны хөндийн үрэвслүүд, тулай, артрит, остеохондроз, чийг бам, хүүхдийн нэгдүгээр хэлбэрийн чихрийн шижинг анагаахад хэрэглэдэг. Мөн навчны чанамлыг жирэмсний хаван, чихрийн шижин, цэвэршилтийн үеийн мэдрэлийн сульдаа, жирэмсний цус багадалт, төрсний дараах умайн үрэвсэл зэрэгт хэрэглэдэг аж.
Ханиад томууны дэгдэлтийн энэ үед аньсны навчыг аяганд дэвтээгээд ажлы ширээ, гэртээ байршуулахад элдэв амьсгалын замын өвчнөөс сэргийлдэг байна. Учир нь энэ жимсний хатсан нунтаг навчийг усаар норгоход нян үхүүлэх чадалтай дэгдэмхий бодис ялгардаг гэнэ.