Иракийн мисс сэлфинээс болж гэр бүлийнхэнтэйгээ эх орноосоо дүрвэжээ

2017-12-18 12:14
missuud

“Иракийн мисс” тэмцээний ялагч Сара Идан “Ертөнцийн мисс” тэмцээний үеэр “Израилийн мисс” Адар Гандельсмантай хамт зураг авахуулснаасаа болоод гэр бүлийн хамт эх орноосоо дүрвэхэд хүрчээ.

Охид өнгөрсөн сарын 26-нд Лос-Анжелес хотноо болсон тэмцээний төгсгөлийн шатны үеэр хамтдаа зургаа авахуулсан байна. Тэд хоёр орныхоо харилцааг хүндхэн гэдгийг мэдсэн хэрнээ өөрсдийн хуудсандаа зургаа тавьж, энх тайван, хайрыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Гэтэл олон нийтийн сүлжээ хэрэглэгчид Сараг “хямдхан хүүхэн” хэмээн доромжилж, там руугаа тонилохыг хүссэн байна. Араб хэлтэй эх сурвалжууд энэхүү сэлфиг доромжилсон зураг гэж нэрлэсэн байна.

3 сэтгэгдэлтэй

  • Монгол хүү

    2017-12-18 13:50 at 13:50

    ХОЁР БҮСГҮЙ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦООД Л ФОТО ЗУРАГ АВХУУЛСАН Л БАЙНА. ЮУН СҮРТЭЙ ЗОЛИГНУУД ВЭ… ХЭ ХЭ

    Хариулах

  • mgl

    2017-12-18 14:46 at 14:46

    huuhnuud iim l teneg shuu dee, hen daisan gedgee ch medehgui uhseniih ni enhtaivan, manai huuhnuud ch gesen hujaga solongostoi zavaaraad baidag

    Хариулах

    • Нэргүй

      2017-12-19 08:22 at 08:22

      tegeed erguuteed yavchdiin orkuud chini

      Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй