Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарийн фэйсбүүкээр дамжуулан цацсан бичлэг, ярьсан зүйлтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлжээ.
Тэрбээр 16 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаад бусдад хүчирхийлүүлсэн хэмээсэн бөгөөд Монголын хөрөнгөтэй чинээлэг нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд энэ хэрэгтэй холбоотой болохыг дурдсан. Мөн мансууруулах бодис хэрэглэж, насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн гэсэн юм. Энэ тухай Д.Ганхуяг сайд асан хэвлэлд өгсөн ярилцлагадаа ” Энэ асуудлыг сая хийсэн тэр LIVE-аас мэдсэн. 2015 онд гарсан хэрэг юм билээ. Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна” хэмээсэн.