Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Булган суманд өнгөрсөн амралтын өдөр байшин нь шатаж, угаартаж нас барсан золгүй тохиолдол гарчээ.
Тус сумын иргэн 55 настай, эмэгтэй М-ийн байшингийн үүдний гонхноос гал гарч өвлийн байшинд нь авалцсныг аймгийн Онцгой байдлын газрын гал унтраах 20 дугаар ангийнхан шуурхай унтраасан боловч эзэн нь угаартаж нас барсан байжээ.
Одоогоор гал гарсан хэргийн шалтгаан, нөхцлийг тогтоохоор цагдаа, онцгой байдлын албаныхан ажиллаж байна. Иргэд хүйтний улиралд галын аюулгүй байдлыг хангаагүй, санамсар болгоомжгүй байдлаас шалгаалан гал түймрийн аюулд өртөхөөс сэрэмжлүүлж байна гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
М.Батжаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг