Хуурамч хүнс баяр ёслолын үеэр хамгийн их орж ирэх магадлалтай байдаг аж. Олон нийтийн цахим сүлжээнд урд хөршөөс хуурамч будаа их хэмжээгээр орж ирсэн гэх ноцтой мэдээлэл шуугиан тарьсаар байна. Манай улс жилд 40 гаруй мянган тонн цагаан будааг есөн улсаас оруулж ирдэг бөгөөд БНХАУ-аас 50 орчим хувийг авдаг. Сүүлийн хорин жилд монголчуудын цагаан будааны хэрэглээ гурав дахин өсөж, монгол хүн сард дундажаар 1.8 кг, жилд 21 кг цагаан будаа иддэг гэсэн Улсын бүртгэл, стастистикийн тайлан, судалгаа бий.
Тэгвэл пластик, төмсөөр хийсэн цагаан будаа нь шохой шиг үйрч унадаг, хөгцөрдөггүй, химийн бодис үнэртдэг, гурван удаа хоолондоо хэрэглэхэд нэг том гялгар уут идсэн хэмжээтэй болдог гэх зэрэг ноцтой мэдээлэл сошиалд хүмүүс ярьж байгаа нь айдас, эргэлзээ төрүүлээд буй. Үүнтэй холбогдуулан хүмүүс энэхүү будааг жинхэнэ хүнсний бүтээгдэхүүнээс хэрхэн ялгах талаар зөвлөмжүүдийг оруулж эхлээд байгаа юм. Хамгийн найдвартай арга нь шатааж үзэх гэнэ.
- Бүх будаа шатдаг. Гэхдээ шатахад ямар үнэр гарч байна? Хэрвээ үнэр гарахгүй бол зүгээр будаа. Хуванцарын үнэр үнэртэж байвал хуурамч будаа.
- Будаа агшаасны дараа будаа агшаагчийг нээн харахад агшсан будааны дээрх гадарга нь жигд биш овон товон хэлбэртэй байвал хуурамч будаа. Жигд гадаргатай агшсан байвал зүгээр.
- Хамгийн амархан арга нь усанд хийгээд хөвж байна уу гэдгийг ажиглаарай.Жинхэнэ будаа хөвдөггүй. Хуванцар будаа хөвнө.
- Халаасан тосонд будааг хийгээд үзэж болно. Хэрвээ хоорондоо зунгааралдаж байвал хуванцар будаа.
- Болсон будаанаас жижиг аяганд хийгээд 3-аас дээш хонуул. Хөгзөрч байвал зүгээр будаа. Хуванцар будаанд хөгц ургахгүй гэжээ.
https://www.facebook.com/dmnegdel/videos/2042134212732545/
Цагаан будаа хил гаалиар хэрхэн нэвтэрдэг вэ?
Цагаан будаа импортлох аж ахуйн нэгж нь нэн тэргүүнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас импортын мэдэгдэл буюу зөвшөөрөл авдаг.
Энэ хүрээнд Худалдааны гэрээ, цагаан будаа нийлүүлэгчийн чанарын баримт (Чанарын удирдлагын тогтолцоотой нэвтрүүлсэн, баталгаатай үйлдвэр болохыг гэрчилсэн баримт) бүтээгдэхүүний шинжилгээ тэргүүтнийг хавсарган, хүсэлт тавина.
Үүнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгана. Бас цагаан будаа нийлүүлэх бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоосон, эсэхийг нягталдаг. Улмаар импортлох, эсэхийг нь шийддэг байна. Энэ импортын “пайз” нь ердөө зургаан сарын настай. Хагас жилийн дараа дахиад дээрх мөчлөг үргэлжилнэ.
Хил, гааль, хорио цээрийн хяналтад орно. “Будаа нь өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүнд багтдаг. Иймд биет үзлэг хийж, дээж авч шинжилгээнд хамруулдаг” гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээлсэн байна.