Манай нэг иргэн Монголд махны шөлийг орлох амтат хорт уусмалыг өргөн хэрэглэж байгаа талаар анхааруулж, энэ талаар олон нийтэд түгээх уриалга гаргажээ.

Эрүүл Монгол хүн хөтөлбөр хэзээ ч хэрэгжихгүй буюу Махны шөлийг орлох амтат хорт уусмал

Моносодиум глуматам Натри C5H8NO4Na буюу бидний хэлж заншсанаар Үсү, Хятад нэр нь Висү, Солонгос нэр нь Дашида, Орос нэр нь Хятад давс хэмээх хороор нийтийн хоолны газрууд шөлөндөө махны амт оруулсаар 20 гаруй жил болж байна. Нийтийн хоолоор өдөр дутам үйлчлүүлдэг иргэд бүгд хоол боловсруулах системийн асуудалтай байдаг нь дээрхи бодистой шууд холбоотой.

1908 онд анх японы биохимич нээснээс хойш хүн төрлөхтний нийтийн хоолны хэрэглээнд хүчтэй орж ирсэн бодис.

Маш бага хэмжээгээр чимх чимхээр хэрэглэвэл болох боловч манай Монгол тогоочид тунг хэтруулж атга, атга, шанага шанагаар хэрэглэсээр өдийг хүрч. Шалтгааныг асуувал давс хийсэн хоол удхаараа гашуурчихдаг учир давсны оронд дашида хийдэг гэж хариулна. Уул нь давсны оронд биш шөлөнд амт оруулах гэж хийдэг бодис.

Үйлдвэрлэгчид хоргүй гэж тайлбарладаг бөгөөд хэрэглэгчид хортой гэж тайлбарласаар ирсэн. АНУ-д хорьдоггүй бол Европын холбоо, ОХУ, Солонгос гэх мэт оронд хязгаарлагдмал хэрэглэдэг, Австралид бүр хэрэглэхийг хориглосон байдаг.

Бусад улсад Глутамат натрийг хэрэглэдэггүйгээ илэрхийлж зоогийн газрууд үүдэндээ NO MSG тэмдгийг тавьдаг.

Бид хоолоо амтлахдаа амтлагчийг зохистой хэмжээгээр хэрэглэж сурах хэрэгтэй. Ялангуяа химийн гаралтай амтлагчийг бага хэрэглэвэл үндэстэнээрээ ходоод гэдэсний хорт хавдар тусах нь багасж нийгмийн өвчин болтол хөгжүүлэхгүй биз.

Иргэд нь биеэ бодохгүй бол төрөөс хичнээн тэрбум төгрөг гаргаад эрүүл Монгол хөтөлбөр хэрэгжүүлээд ч нэмэргүй.

Ноднин уржнан энэ талаар зөндөө бичсэн. Бичсээр л байх болно.

П.Өлзийнаран

Эх сурвалж: facebook.com/ulziinaran

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Махны шөл орлох амтат хорыг монголд ихээр хэрэглэх болжээ”
  1. Бичих нь зөв.Төрийг хараад бид яах ч билээ.Хүн өөрөө л хүсэх эс хүсэх нь өөрөөсөө л шалтгаалсан зүйл… Би ч гэсэн бага сага хэрэглээд байгаа /Үсү,Дашида/ г больноо

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн