Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний 50 жилийн ойн бэлэг тэмдэг /лого/  зохиох уралдааны удирдамж

 

Монгол улсын ууган телевиз бол МҮОНТВ юм. Анх  1967 оны 9 сарын 27-ноос эхлэн Монгол телевиз тогтмол нэвтрүүлгээ явуулах болсон түүхтэй. Энэ оны есдүгээр сард тус телевизийн 50 жилийн ой тохионо. Үүнтэй холбоотойгоор

“Монгол Улсад телевизийн урлаг үүсч хөгжсөний 50 жилийн ой” нэртэй уралдааныг зураач, уран бүтээлчид, дизайнеруудын дунд зарлаж байна.

Ерөнхий  шаардлага:

Монгол улсын ууган телевизийн онцлогийг харуулсан, энгийн ойлгомжтой, 3-аас дээшгүй өнгө хосолсон байх.

Бүтээлд тавигдах шаардлага: 

  • Лого нь 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах бүх л арга хэмжээнд  хэрэглэгдэх учир сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн байна.
  •  МҮОНТ-ийн логоны үндсэн өнгөтэй уялдсан байх бөгөөд,  график дизайны мэргэжлийн програм дээр хийгдсэн байна. RGB 240/20/30  RGB 20/60/160 
  •  Лого нь өндөр нягтралтай байх бөгөөд жижгээс том руу хувиргахад  харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдана.
  •  Уралдааны бүтээлээ гүйцэтгэсэн программын өргөтгөлөөр болон  JPEG, png өргөтгөлөөр буулгаж, утга санааны тайлбарын хамт  цахим хаягаар ирүүлэх буюу МҮОНРТ-ийн төв байранд FILE хэлбэрээр авчирч өгнө.
  •  Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд  бусдын бүтээл /лого/-ээс хуулсан, санаа авсан, тэдгээрийн элементийг  агуулсан бол хүлээн авахгүй.
  •  Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл  тус бүрийг тайлбарласан байна.
  •  Оролцогч овог, нэр утасны дугаар, цахим хаягаа тодорхой бичсэн байх

Бүтээлийг хүлээн авах хугацаа 2017 оны гуравдугаар  сарын 15-наас 03-р сарын 30-ны хооронд enkhbayar@mnb.mn цахим хаягаар авна.  Шалгаруулалт Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан шалгаруулна.  Шагнал шилдгээр шалгарсан нэг бүтээл 1,000,000 төгрөгийн мөнгөн шагналтай.

 

                                                                                                 Холбогдох утасны дугаар: 318971

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн