Энэтхэгийн Аз жаргалын сайдыг хүн амины хэргээр эрэн сурвалжилж байна. Тус улсын нэгэн шүүхээс түүнийг баривчлах тогтоол гаргажээ. Түүнийг 2009 онд хүний амь хөнөөсөн байж болзошгүй хэрэгт сэжиглэж буй бөгөөд хохирогч нь сөрөг хүчний улстөрчдийн нэг байсан гэнэ.
Мадхья-Прадеш нь Энэтхэгтээ Аз жаргалын яам анх байгуулсан цорын ганц муж болсон юм. Тус муж нийт 70 орчим сая хүн амтай. Харин эрэн сурвалжлагдаж буй сайд нь 2016 оноос Аз жаргалын яамыг толгойлж байна.
Аз жаргалын сайдын гол зорилго нь хүн амаа илүү аз жаргалтай, амьдралдаа сэтгэл хангалуун болоход чиглэдэг ажээ.
1 comment
Yun goyioiin.az jargaliin yam.