Танин мэдэхүй

Агаарын бохирдол газрын суулт, нуралтыг үүсгэдэг

Геологичид 2009 онд 73 хүний амийг авч одсон газрын суултыг нүүрс шатааж, агаар бохирдуулснаас болж үүссэн хүчлийн бороотой холбон тайлбарлаж байна.

Хятадад агаарын бохирдолтой холбоотой бүхий л таагүй үр дагавар үүсчээ. Үе үе өтгөн мананд автдаг Хятадын томоохон хотоос хүмүүс нь дайжсанаас гадна 2015 онд уушги, амьсгалын замын өвчлөлөөр сая гаруй хүн нас баржээ. Харин саяхан Хятадын геологичид агаарын бохирдлыг хөрсний суулт, нуралт, гулгаатай холбоотой байгалийн гамшиг үүсгэгч шалтгаан гэж үзжээ.

Уулын чулуулгууд аадар борооны уснаас болж хөдлөх, газар чичирхийлснээс болж ихэвчлэн хөрсний нуралт, гулгаа үүсдэг. Харин 2009 онд Хятадад үүнээс болж чулуунууд нураагүй юм. Учир нь энд газар ч хөдлөөгүй, удаан хугацаагаар бороо ч ороогүй билээ.

“Earth and Planetary Science Letters” нийтлэлчийг бичигчид үүнийг хариултыг олон жил хайсны дүнд агаараас болсон гэж үзжээ. Аймшигт осол болсон газарт хүчлийн бороо (pH=5 болон түүнээс бага) олон жил орсон байв. Үүний гол шалтгаан нь нүүрс шатаадаг дулааны цахилгаан станцаас ялгарч буй утаа байжээ. Чулуун нүүрс шатаахад нүүрсхүчлийн хий, угаарын хийтэй хамт хүхрийн исэл, азот агаарт цацагдаж, энэ нь агаар мандалд усны ууртай нэгдэж, хүхэрлэг, азотын хүчилтэй бороо болсноор газарт буудаг байна.

Хүчиллэг орчин хөрсийг илүү бат бөх байлгадаг нэгдлийг хайлуулдаг байна. Үүгээр ч зогсохгүй уулын гүн, ан цавд нэвтэрсэн хүчиллэг ус хөрсний бичил организмын өсөлтийг нэмэгдүүлдэг. Жилээс жилд энэ нь хөрсийг сулруулж, нуралт, суулт, гулгаа үүсгэж, олон хүний аминд хүрдэг байна.

Үнэхээр ч лабораторид явуулсан туршилтаар pH=3 уусмалд хийсэн шавар, хөрсний дээж ачаалал даах нь муудаж байв.

Одоо эрдэмтэд энэхүү таамаглалаа улам лавшруулахаар ажиллаж байна. Ингэхийн тулд тэд их хэмжээний аадар бороо орж, газар хөдлөлт болоогүй газруудын бичил организм, борооны усны хүчиллэг байдлыг судалж байгаа гэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close