Хүүхдээ асарч буй ээжүүд сар бүрийн 20-нд тэтгэмж авна

2017-12-15 13:261min0
eej

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гурав хүртэлх настай хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлэх, Өрх толгойлсон эх /эцэг/-ийн нийгмийн хамгааллын хуулийг батлан хэрэгжүүлнэ гэж тусгасны дагуу УИХ-аас энэ оны зургаадугаар сард Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталсан.

Энэ журмын хүрээнд дөрвөн төрлийн тэтгэмжийг олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. “Цалинтай ээж” хөтөлбөрт нийт 81.4 тэрбум төгрөг төсөвт суулгасан бөгөөд сар бүрийн 20-нд ээжүүд тэтгэмжээ авах юм байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд зөвхөн хүүхдээ гэртээ асарч байгаа эхчүүдэд л  сар бүр 50 мянган төгрөгийн тэтгэмж олгох юм. Харин ажилдаа орж байгаа 0-3 насны хүүхэдтэй эхэд олгохгүй юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй