Улиран одож буй 2017 онд алдартнуудын улаан хивсэн дээрх хамгийн алдартай хувцаслалтуудыг хүргэж байна.
Николь Кидман
Өдгөө 50 настай Николь Кидман “Эмми” шагналын гардуулах ёслолын улаан хивсэн дээр үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Өргөн банзал бүхий улаан өнгийн даашинз нь шагайгаа хүртэл урттай байсан нь түүнийг үнэхээр чимжээ. Гэхдээ гоёлын шаахай нь өөр байгаа биз. Тэр санамсаргүй ч ингэж өмсөөгүй юм аа. Үүнийг Calvin Klein-ий загвар зохион бүтээгчид бодож олжээ.
Эль Фэннинг
Каннын кино наадмын хамгийн гоёмсог хувцасласан одоор Эль Фэннинг яах аргагүй нэрлэгдэнэ. Vivienne Westwood-ийн цагаан атласан даашинз өмсчээ. Даашинзын гол шигтгээ нь хормойн ар талдаа хүүхдийн зурсан зурагтай төстэй зүйлээр эрээлжээ.
Женнифер Лопес
Лопес “People’s Choice Awards” шагнал гардуулах ёслолын үеэр Reem Acra-гийн талст хатгамал бүхий хилэн бариу даашинзаар гангарчээ.
Жулианна Мур
Венецийн кино наадмын үеэр хамгийн их яригдсан хувцас бол Жулианна Мурын тор бүхий даашинз. Valentino-гийн энэ даашинзан дээр үсээ тохируулсан засуулсан нь үнэхээр төгс харагдаж байлаа.
Оливия Калло
“Ертөнцийн мисс-2012” бүсгүй “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолын үеэр импрессионист зураачдын зотон зургийг санагдуулам даашинзаар гоёжээ.
Жанэль Моне
2016 онд “Оскар”-ын шагналыг шилдэг киногоор хүртсэн жүжигчин бүсгүй дэрэвгэр хормойтой хэрнээ, ар хэсгээрээ уртассан даашинзаар гоёсон нь 2017 оны түүхэнд үлдэж байна.
Эмма Стоун
“Оскар”-ын шагнал гардуулах ёслолоор “Шилдэг эмэгтэй дүр” шагналыг хүртэхдээ тэр иймэрхүү харагдаж байлаа. Биед уужим, ретро стилийн даашинз.
Зои Кравиц
Жүжигчин, модель, дуучин, Холливудын хамгийн загварлаг эмэгтэй аюулгүй, шалгарсан аргуудыг хэрэглэлгүй, шууд л туршилт хийх дуртай. Үүний нэг илрэл нь өнгө өнгийн хормойтой ийм даашинз юм.
Адель
“Гэрмми”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр чидун жимсний ногоон өнгөтэй даашинз өмсчээ.
Рианна
Рианна “Грэмми-2017”-ийн үеэр хөхний доорх шивээсийг тодосгосон тод өнгийн цээживч Armani Prive-гийн өргөн банзал өмссөн юм.
Зендая
“Агуу шоучин” киноны нээлтийн үеэр залуу авьяастан Зендая “Viktor&Rolf”-ын хар улаан хосолсон нүсэр даашинзаар гангарчээ.
Блейк Лайвли
Загварын “Оскар” гэгддэг хувцасны “Met Gala” хүлээн авалтын үеэр алдартнууд өвөрмөц, зоримог хувцас өмсдөг. Жүжигчин бүсгүй 1980-аад оны сэдвийн дагуу цэнхэр өдөн хормойтой алтлаг даашинз өмсөж, диваажингийн шувуу шиг л болжээ.
Кирстен Данст
Кирстен Данс “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын үеэр “Dior”-ын энгийн даашинз өмссөн нь олон хүний нүдэнд тусчээ. Урт, нарийн деталь бүрт нь анхааран урласан болохоор олны анхаарлыг татсан биз ээ.
Кэти Перри
“MTV Video Music Awards 2017”-ийн хамгийн анхаарал татсан од бол ёслолын ажиллагааны хөтлөгч Кэти Перри байсан юм. Тэр дуулж, нэр дэвшигчдийг зарлаж, нисч, түүнчлэн том хар ээмэг дээр өвөрмөц хэлбэртэй даашинз сонгосон нь хүмүүст содон тусчээ.
Рианна
Одоо этгээд хэв загварыг танилцуулах гэж байна. Рианна “Coachella” наадамд гялтгар материалтай комбинезоноор бие бүрхээд, дээр нь шорт, майк өмсчээ. Энэ комбинезон бол “Gucci”-гийн загвар бөгөөд 10 мянга орчим долларын үнэтэй.
Леди Гага
Хүүхнүүд задгай хувцаслахаар ихэнхдээ хөхнийхөө дээд хэсгийг гаргадаг. Харин Леди Гага “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолын үеэр доод хэсгийг нь гаргаж, 2017 оны хамгийн зоримог трэндийг бий болгожээ.
Бейонсе
“Грэмми-2017”-гийн үеэр дуучин бүсгүй алтан бурхны дүр бүтээж, томоохон шоу бүтээсэн юм.
2 comments
ynen teneg
Yaag unen, unen teneg,
Goy gej heleh huvtsaslalt alga bn. zendaya, blake Lively 2
Bol yoooy unen tasarsan goy huuhnuud shuu! End goy huvtsaslaagui Bn, gehdee unen cool huuhnuud. Busad ni avah ym Bhgui ugaasaa