Кельнийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулаад спортын ямар төрлүүд эрчүүдийг бэлгийн сулралд оруулдаг болохыг тогтоожээ.
Тестостероны түвшинг бууруулж, дур хүсэл бууруулдаг спортын нэг нь марафон гүйлт юм. Энэ нь дааварт асар хүчтэй нөлөөлж, байнга хичээллэсэн тохиолдолд бэлгийн сулралд оруулдаг.
Түүнчлэн дугуйн спортод эрчүүдэд халтай. Удаан хугацааны турш дугуйн дээр хичээллэснээр бэлэг эрхтэн мэдээгүйжиж, бэлэг эрхтэн дэх бодисын солилцоо, цусны эргэлт алдагддаг байна. Гэхдээ нарийхан суудлаас татгалзаж, хөдөлгөөн хийх үедээ байрлалаа ойр ойрхон өөрчилснөөр таагүй үр дагавраас сэргийлж чадна. Яг энэ шалтгаанаар мотоцикл удаан унах, морь унах зэрэг ч багтжээ.
Дугуй, морь, мотоциклыг долоо хоногт 1-2 удаа суудлынхаа хэмжээг тохируулан унасан тохиолдолд эрчүүдэд халгүй гэж эрдэмтэд тусгайлан тэмдэглэж байна. Судалгааны үр дүнгээ тэд “Originalia” сэтгүүлд нийтлүүлжээ.