Америкийн эрдэмтэдэд хүний бүх өвчин мэдрэлээс үүдэлтэй гэсэн таамгийг батлах боломж олдсон байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар мэдрэлийн стрессийн улмаас өвчний хамгийн багадаа 40% нь үүсдэг байна.
Мэдрэлийн ачаалал, сэтгэл догдлол болон стресс нь хүний гормонын фонын өөрчлөлтөнд хүргэж янз бүрийн өвчнийг өдөөдөг байна. Тухайлбал, уйтгар гуниг нь серотонин ба допамины гормоныг бууруулж хүнийг амттанг хэтрүүлэн хэрэглэхэд хүргэдэг аж. Үр дүнд организм ачааллаа даахгүй болж, бодьгалд илүүдэл жин болон ходоод гэдэсний замын ажиллагааны асуудал үүсдэг. Организм дэх процессыг удаашруулсан уйтгар нь бусад организмд нөлөөлж, хоолны дуршлыг бууруулж жин алдагдуулдаг байна.
Уур хилэн нь кортизол ба адреналины түвшинг нэмэгдүүлдэг. Эдгээр гормон багахан хэмжээгээр өсөх нь организмд ашигтай хэдий ч их хүчтэй стресст булчингийн системийн ачаалал болон зүрхний савалтыг нэмэгдүүлж, хүний зүрх-судасны системийн ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Үр дүнд нь цус өтгөрч, даралт нэмэгдэж, амьсгал давхцдаг.
Мөн уурлахад төстэй процесс ажиглагдана. Энэ мэдрэмж нь кортизол ба адреналины түвшинг нэмэгдүүлж, сэтгэл хөдлөлөөсөө ангижирч чадахгүй учир организм улам шаналдаг.