2016 оны парламентын сонгуулиар УИХ-ын босгыг 40 гаруй шинэ гишүүн давж орж ирсэний нэг нь Д.Гантулга. Гучин нас хүрээгүй, 1987 онд төрсөн залуу гишүүн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдоод байгаа. Хууль хяналтын байгуллага түүнийг яллагдагчаар татах саналаа ирэх долоо хоногт  УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцэхээр товложээ.

Хохирогч гэдгээ олон нийтэд зарласан Н гэх бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон юм. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон байна.

 

By updown

3 thoughts on “Д.Гантулгыг яллагдагчаар татна”
  1. 65 нийлж байгаад бандааш дүүгээ аваад үлдэнэ. Газар дээрээ гардуулаагүй бол хэрэгсэхгүй гэсэн өөрсдийгөө хамгаалсан хуультай шүүдээ.

    1. tanai AH iin buleg har tamhi huchingiin hereg bas ariun yvdaluu tanaih bugdiig daldaldag bisan bol odoo bol bugd ehneesee ilerch bn Durakaa

zohin-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн