Д.Гантулгыг яллагдагчаар татна

2017-12-15 11:46
ganaa

2016 оны парламентын сонгуулиар УИХ-ын босгыг 40 гаруй шинэ гишүүн давж орж ирсэний нэг нь Д.Гантулга. Гучин нас хүрээгүй, 1987 онд төрсөн залуу гишүүн Н гэх бүсгүйг хүчирхийлсэн хэрэгт нэр холбогдоод байгаа. Хууль хяналтын байгуллага түүнийг яллагдагчаар татах саналаа ирэх долоо хоногт  УИХ-д хүргүүлэхээр болсон гэх мэдээлэл байна. Мөн Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хэлэлцэхээр товложээ.

Хохирогч гэдгээ олон нийтэд зарласан Н гэх бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаад гомдол гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Батбаяр хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Харин өнгөрсөн наймдугаар сарын 25-нд уг хэргийн материалыг Улсын ерөнхий прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай дүүргийн прокурорын шийдвэрийг цуцалж, хэргийг сэргээн шалгахаар болсон юм. Уг хэргийн мөрдөн байцаалт дуусах шатандаа орсон байна.

 

3 сэтгэгдэлтэй

  • резин

    2017-12-15 12:07 at 12:07

    65 нийлж байгаад бандааш дүүгээ аваад үлдэнэ. Газар дээрээ гардуулаагүй бол хэрэгсэхгүй гэсэн өөрсдийгөө хамгаалсан хуультай шүүдээ.

    Хариулах

    • zohin

      2017-12-15 18:08 at 18:08

      tanai AH iin buleg har tamhi huchingiin hereg bas ariun yvdaluu tanaih bugdiig daldaldag bisan bol odoo bol bugd ehneesee ilerch bn Durakaa

      Хариулах

  • зочин

    2017-12-15 18:55 at 18:55

    Бандааш пацаан зайлаа эхлээд өөрийгөө ёс зүйтэй байлгаад сурчих

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй