Засгийн газраас төрийн албан хаагчдад нэг удаа “сахилга хариуцлага, үр дүнгийн урамшуулал” олгож байгаа. Ирэх оноос өмнө олгох 300 мянган төгрөгийн урамшуулал алба хаагчдын гар дээр 218.919 төгрөг болж очих нь. Энэ тухай Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтэн Ж.Алтанхуягийн хэлсэнээр “Хөдөлмөрийн тухай хуульд үндсэн болон нэмэгдэл цалин, урамшуулал, шагналын мөнгөнөөс шимтгэл төлнө гэж заасны дагуу Хувь хүний орлогын албан татварын 11,1 нийгмийн даатгалын шимтгэлийн 32,1-т үндэслэн шимтгэл заавал суутгаж авна” гэнэ.
Улсын төсөвөөс нийт сахилгын шийтгэл ногдоогүй, шүүгч, прокуророос бусад 187000 орчим төрийн албан хаагчдад 55,4 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бүх төрийн байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагч нарт мөнгийг нь шилжүүлсэн бол аймаг, сумын Засаг дарга нарын дансанд орсон болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
Өнөөдөр сошиал ертөнцөд хамгийн их хөндөгдөж байгаа асуудал бол татварын дарамт болон хувирчээ. Ингэхдээ дундаж давхаргынхныг ноолохоо болих хэрэгтэй гэсэн асуудлыг хөндөж байгаа юм. Ирэх оноос 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдэд Хувь хүний орлогын албан татварыг нэмж ногдуулахаар болсон бол цалин буурах асуудал мөн хөндөгдөөд байна. Гэтэл урамшуулал гэж олгох цөөхөн хэдэн төгрөгнийх нь тал шахам хувийг нь татварт суулгаж байгаа нь урамшуулал биш дарамт болоод хувирчирхлаа гэхэд хилсдэхгүй болов уу.