Зочдодоо үндэсний брэндээр бэлэг барихаар болжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнгөрөгч 11 дүгээр сард нийслэлийн бизнес эрхлэгч залуусын төлөөлөл НААД брэндийн Мимо-Монгол гэрийг үйлдвэрлэж буй “Талын эзэн” ХХК, дэлхийн стандартад нийцсэн, шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн эх орондоо үйлдвэрлэж буй Ламоур брэндийг үйлдвэрлэгч “Натурал Эссеншлс” ХХК, хүүхдийн гутал үйлдвэрлэж Япон, ОХУ-ын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж буй “Хос аз” ХХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзсан билээ.

Энэхүү уулзалтын үеэр хотын дарга “Өнөөдөр гурван өөр үйлдвэрлэл эрхлэгчтэй уулзлаа. Гурвуулаа үндэсний үйлдвэрлэл. Хотын даргын хувьд та бүхний үйлдвэрлэлийг дэмжиж байна. Үндэсний үйлдвэрлэгч та бүхнийг дэмжинэ гэдэг тэнд ажиллаж буй иргэдийг дэмжиж буйгаас гадна ажлын байрны орон тоог нэмэгдүүлэх боломж бүрдүүлж өгч байна гэж би ойлгож байгаа” хэмээн онцолж байсан юм. Мөн уулзалтын төгсгөлд Мимо-Монгол гэр болон Ламоур брэндийг жил бүр тодорхой хэмжээнд худалдан авч, гадаадын зочид, төлөөлөгчдөд бэлэглэж байхаас гадна өв уламжлалаа хадгалан үлдээх санаачлагын хүрээнд цэцэрлэг, дунд сургуулийн сурагчдын хэрэглээнд нийлүүлэх талаар холбогдох төрийн байгууллагуудад саналаа уламжилж шийдвэрлүүлэхээ амлаж байсан юм. Тэгвэл энэхүү амлалт хэрэгжиж эхэлжээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт зочилж байгаа гадны зочид, төлөөлөгчдөд бэлэглэхэд зориулан МИМО-Монгол гэр болон гоо сайхны Ламоур брэндүүдийг Нийслэлийн бэлгийн санд худалдан авч эхлээд байгаа аж. Нийслэлийн бэлгийн сангийн тодорхой хэсгийг Старт апуудын бараа бүтээгдэхүүнээр бүрдүүлж байгаа нь хоёр талын ач холбогдолтой. Нэг талаас шууд худалдан авалт хийж дэмжиж байгаагаас гадна нөгөө талаас гадны төлөөлөгчдөд үндэсний үйлчдвэрлэгч нарын бүтээгдэхүүнүүдийг бэлэглэснээр уг брэндийг олон улсад сурталчилж байгаа алхам юм.

One thought on “Зочдодоо үндэсний брэндээр бэлэг барихаар болжээ

  1. зочин 2017-12-15 10:38 at 10:38

    худлаа дүр эсгэх нь хэрэггүй л баймаар юм

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн